GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usThu, 31 Jul 2104 13:33:07 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rssЦ.Хулан – Ганцхан ээждээ унших шүлэгhttp://gagu.blog.gogo.mn/read/entry317890

i

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry317890Fri, 23 Sep 2011 20:09:54 ULATЗалуус пүү нартаа хүргэх үгhttp://gagu.blog.gogo.mn/read/entry317889
i

<object height="81" width="100%"><param name="movie" value="http://player.soundcloud.com/player.swf?url=http%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F5773051%3Fsecret_token%3Ds-FueCp&g=1&" /></object>Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү…
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи…
“Моод” хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан “өөрийгөө” л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа”гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй…
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry317889Fri, 23 Sep 2011 20:09:21 ULATТа гэмт хэрэгтэн -Шинжээч бичиж байнаhttp://gagu.blog.gogo.mn/read/entry303001  Монголын иргэн та бол гэмт хэрэгтэн. Хэрэв биш юм бол гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотол, нотолж чадах хүртэл таныг Монгол Улсын төр засаг гэмт хэрэг хийсэн, эсвэл яг хийх гэж байгаа гэж сэжиглэдэг. Ажилд авах, ямар нэг баримт бичиг авах, сунгуулах бүртээ та гэмт хэрэгтэн биш, элдэв гэмт хэрэг хийгээгүй гэдгээ үргэлж батлах шаардлага гардаг бөгөөд тэр нотлох бичгийг мянган төгрөг Цагдаагийн ерөнхий газраас төлж авна. Асуудал мөнгөндөө биш, агуулгадаа байгаа юм. Тэгээд ч тэрхүү бичиг гурван сарын хугацаанд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Танд өөрийн орны төр засаг чинь итгэхгүй болохоор гадаадын орны засгийн газрыг төлөөлж суугаа Элчин сайдын яамдууд бүр итгэхгүй, бас нөгөөх бичгийг шаардана. Өнгөрсөн долоо хоногт Солонгост явж ажиллахаар өргөдлөө гаргасан таван мянган иргэн хонон өнжин дугаарлаж гэмт хэрэгтэн биш гэсэн нотолгоо бичгээ арай гэж авлаа. Тэр дугаарын номер авах нь таван мянган төгрөг болж бас л бизнес болж амжив. Ардчилсан орны иргэн ийнхүү гурван cap тутам өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэж батлахаар Цагдаагийн газарт очиж байх ёсгүй. Төр засаг өөрсдийн иргэд дотроо хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь гэмт хэрэгтэн биш гэдгийг ялгаж мэддэг байх ёстой бөгөөд цөөн гэмт хэрэгтэн, холбогдох этгээдээс болоод орон даяар иргэн бүрээ толгой дараалан хардах ёсгүй. Энэ бол зөвхөн фашизм, коммунизмын харгис дэглэмийн дор л өрнөх үйл ажиллагаа бөгөөд тийм дэглэмтэй оронд хүн бүр нэг нь нөгөөгөө тагнан туршиж, арми, цагдаагийн газар, дотоод хэргийн яам нь тус тусдаа тагнуулын албатай бөгөөд харилцан бие биеэ хянан тагнаж байдаг. Бид саяхан тийм улс байсан учраас төрийн байгууллагууд хуучин аргаасаа татгалзаж чадахгүй байна. Уг нь бол иргэн та өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлэхэд л хангалттай байх учиртай. Үнэхээр шаардлагатай газруудад тухайн хүнийг гэмт хэрэг хийн ял шийтгэл эдэлж явсан эсэхийг мэдээллийн сангаас харж болох техникийн боломж өнгөрсөн зуунд бий болсон. Тэгээд ч манай улс иргэдийн бүх мэдээллээ саяхан бүрэн шинэчилж тоон хэлбэрт хөрвүүлсэн шүү дээ. Гэмт хэрэгтэн биш гэдгийг тодорхойлсон дээрх бичгээс гадна төрийн бусад байгууллагын олгодог иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон гэр бүлийн баталгаа гэх мэт бусад бичгээ төрийн өөр нэг байгууллага нь итгэдэггүй бөгөөд үргэлж л нотариатаар батлуулахыг шаардаж байгаа нь хүнд суртлыг нэмэгдүүлж баахан цаг, цаас гарзадсан хоосон агуулгатай "сармагчны хөдөлмөр" болж байна. Энэ бол төрөөс иргэддээ үзүүлж байгаа дарамт шахалтын нэг хэлбэр юм. Угаасаа нотариат гэдэг нь тухайн цагт аль нэг үйл явдал боллоо гэдгийг л гэрчлэн тэмдэглэж байгаа гэрчийн баримт болохоос хорвоогийн бүх баримт бичиг үнэн зөв эсэхийг баталдаг газар биш. Тийм чадвартай байгууллага хаана ч байхгүй. Нотариатын конторууд дүрдээ бүр итгээд бизнесийн гэрээний мөнгөн дүнгийн 2-3 хувийг хүртэл авч байсныг саяхан 300.000 төгрөгөөс хэтрэхгүй болгосон сурагтай. Үнэ цэнэ бүтээхэд ямар ч хувь нэмэр оруулахгүй мөртлөө тодорхой хувийг нь хэн ч авах ёсгүй. Энэ маягийн хураамж, төлбөр бол зөвхөн хүнд суртал гүн шингэсэн системийн гаднах илэрхийлэл бөгөөд Монголын төрийн байгууллагуудад өдрөөс өдөрт бэхэжсээр байна. Жишээ нь, аль нэг компани хэвийн үйл ажиллагаатай, татварын болон бусад өр төлбөргүй гэдэг тодорхойлолтыг холбогдох төрийн байгууллагууд тодорхой хураамж аваад зохих байгууллагад хаяглан ганцхан хувь гаргаж өгдөг бөгөөд өөр байгууллага шаардвал ахиад л төлбөрөө төлж нэг хувь гаргуулж байгаа нь албан тушаалтан шат дамжлага бүрийн ар өврийн хаалгыг бий болгож байна. Үүнтэй төсөөтэй хэчнээн их баримт бичиг, тодорхойлолт, баталгаа гаргуулах гэж хотын гудамжийг хэчнээн олон машин дүүргэн, бөглөж байгаа билээ. Хайран цаг, хайран бензин. Төр өөрийн институтицүүддээ итгэхгүй байгаа бол түүнийг хариуцсан удирдлагуудыг нь солиод бүх газар бүх төвшиндөө хэн ч итгэж болохоор төрийн үйлчилгээг явуулдаг болгох шаардлагатай байна, төр засаг тэгж ажиллахыг иргэд ч шаардаж байна. Ер нь төрийн бараг бүх үйл ажилла-гааг цахим хэлбэрт шилжүүлэх бөгөөд ямар нэг лавлагаа, баталгаа нотолгоо авах бүх ажил бусад оронд интернэтээр хийдэг болоод удаж байна. Хүнтэй уулзахгүйгээр төрийн үйлчилгээг авах тусам хүнд суртал, хээл хахууль, багасдаг болохыг бусад орны жишээ харуулж байна. Японд гэхэд л хүн бүр өөрийн кодоор орж өөрийнх нь оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт, өмч хөрөнгийнхөө гэрчилгээ, бусад мэдээллийг орон нутгийн засаг захир-гааны хамгийн ойрхон нэгж дотор байрлах "өөрийн мэдээллээ авах" автомат машинаар хэвлүүлэн гаргаж авдаг. Тэр хэвлэж байгаа тусгай цаасыг хуулбарлах аргагүй бөгөөд тухайн цаасан дээр байгаа мэдээлэл гурван сарын дотор хүчин төгөлдөр байдаг. Энэхүү үйлчилгээ тодорхой төлбөртэй боловч заавал нэг газар очих шаардлагагүй учир иргэдийнхээ цаг завыг хэмнэдэг. Мэдээллийн энэ сүлжээгээр тухайн хүнд бусад орон визээ (ЕТА буюу Electronic Travelling Authorisation) хүртэл олгодог болчихжээ. Монголд ч гэсэн төсөөтэй системийг хийж болох бөгөөд харин хувь хүний мэдээллийг алдахгүй байх талд анхаарах шаардлагатай. Ямар ч гэсэн бид төрийн үйлчилгээг төрд биш олон нийтэд үйлчлэх ёстой нийтийнх болгох цаг нэгэнт иржээ. Монголын иргэн бүр гэмт хэрэгтэн биш шүү дээ, Та, би, бид бүгдээрээ ардчилсан орны чөлөөт иргэд. Бид төр засгаас бидний амьдралыг хүндрүүлэхгүй байхыг шаардаж байна. Амьдрал тэртэй тэргүй амаргүй байна шүү дээ. Эдийн засагч, Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ - ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайханhttp://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry303001Wed, 3 Aug 2011 15:13:49 ULATГар утсаа шалгаад үзээрэйhttp://gagu.blog.gogo.mn/read/entry302597 Хятадтай хөршилсөн манай улсын хувьд хуурамч бараагаар хэрэглээгээ хангадаг гэж болно. Тэгвэл та өөрийнхөө барьж байгаа гар утасыг хэзээ, хаана үйлдвэрлэсэн болон чанар чансааг нь мэдэж болох хялбар арга байдаг байна. Гap утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Ингэхэд таны гар утасны хулхи эсэхийг нь шалгах сериал дугаар гарч ирнэ. Таны гар утас хэр зэрэг чанартай нь 7 ба 8 дахь орнуудаас шууд хамаарна. Энэ тоонууд нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр юм. Мөн дэлхийд гap утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг. Гар утас нь угсрагдсан бол хулхи гэх бөгөөд үйлдвэрлэсэн бол жинхэнэ чанартай гар утас юм. Хэрэв 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал уг утас нь өөрийн жинхэнэ үйлдвэртээ үйлдвэрлэгдсэн бөгөөд хамгийн сайн чанартай оригналь утас гэсэн үг. Жишээ нь таны утас NOKIA фирмийнх бол энэхүү утас яг NOKIA фирмдээ үйлдвэрлэгдсэн байна. Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юмуу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финланд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд боломжийн сайн чанарын утас юм. Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифрүүд байвал уг утас нь Герман улсад үйлдвэрлэгдсэн утас. Дундаж гэж болно. Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юмуу 20 гэсэн цифрүүд байвал уг утас нь чанар муу бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг. Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал тус утас нь Азербайжанд угсрагдсан хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь хүний эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй байж болзошгүй гэдгийг анхаараарай.http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry302597Tue, 2 Aug 2011 10:18:33 ULATНаадмын тухай бодолhttp://gagu.blog.gogo.mn/read/entry294073
Наадам эхлэхээс нэлээд өмнө наадмын тухай бодож явдаг зарим зүйлээ бичмээр санагдаж ингэх үү яахав гэж уншигчидаасаа асууж байсан билээ. Цаг завнаас болж чадаагүй боловч өнгөрсөн ч гэсэн наадам ямар байж болох тухай өөрийн бодлоо бичихээр шийдлээ. Тэгээд ч одоогоор бас зав чөлөө харьцангуй гайгүй байгаа үедээ урд хойд далаюч, F-duct..аас бага зэрэг холдоод үзэе. Монгол наадам бол бидний хамгийн том баяр гэдэг үнэн үү. Бид ингэж ярьж бичдэг ч би хувьдаа ингэж бодохоо бараг больсон байх. Яагаад? Би гэхэд л жишээ нь энэ жилийн бөхийн барилдааныг тооцохгүй бол 3 жил дараалан наадам огт үзсэнгүй. Үзэж догдлох биш, байнга л уур хүрмээр санагддаг учраас тэр. Хэдхэн жилийн өмнө л тэр жилийн наадмыг хэрхэн хүлээж, наадмаараа барилдаж байгаа бөх шиг л догдолж сайхан байдаг байж дээ. Энд би бөхийн найраа энээ тэрээ гэсэн юм бичих гэсэнгүй, (Гэхдээ Санжаадамба 4 давж чадаагүй байхад Бямбадорж зааны хүү "сраз" начин болж байгааг бас юу ч гэмээр юм мэдэхгүй.) зөвхөн зохион байгуулалтын тухай, наадмыг хэрхэн нэвтрүүлж үзэгч бидэнд хүргэж байгаа тухайд л хэдэн үг хэлэх гэсэн юм. Хурдан морины уралдаан. Үүнийг бичигч миний бие хурдан морины тухай 0 ойлголттой, хараад таних нь Эрдэнэчулууны шарга азарга хэмээх агуу "буяныг" л (ингэж хэлэх моодтой юм байна лээ янз нь) таних учир тэр уралдаан доторх нарийн ширийний тухай мэдэх ч үгүй юм. Гэхдээ бид юу хардаг вэ? Та анзаараад үзээрэй. Хурдан морины уралдаан маань хотол Монголын хурдан хүлгүүдийн их уралдаан биш ямар нэг дарга цэрэг, эвэртэн туурайтан, баян тарган хүмүүсийн ххорондын хурдан гүйлтийн уралдаан шиг л юм санагддаг. Тийм том ч даргын , тийм мундаг компанийн тийм л морь яриад байдаг. Тэгээд тэр нь яг мөн ч юм уу биш ч юмуу бүү мэд. Баахан TV-ийн машин урд хойноо ороод л, донсолж жирэлзээд л. Аль нь ч түрүүлж яваа хэсэг, аль нь ч арын хэсэг юм тэр машинд яваа нөхдүүд л тодорхой мэддэг байх. Хэн хаана явж байгаад хэр урагшилж байна, хэн суугаад эхлэв ёстой сайхан тааж, будилж өгнө дөө. Номер дугаар нь ч, өнгө зүс нь ч мэдэгдэхгүй. Алдартай ямар адуу оролцож, оролцохгүй байгаа тухай бол бөөн цуу. Гол нь Tv-ийн тухай ярих гээд байгааг та бүхэн анзаарсан байх. Бид одоо бас ч гадаад дотоодын тэмцээнийг гадаадын найруулгаар хааяа ч гэсэн шууд үздэг болоод овоо хэдэн жил өнгөрч байна. Нүд нээгдэж амжаагүй юмаа гэхэд жаахан завсар орсон баймаар. Морь эргэх үед жагсааж зогсож байгаад зэрэг гаргах төхөөрөмжтэй болсон, айргын тавыг тусгайлан хашсан газарт оруулж олны хөлнөөс холдуулах зэрэг ажлаа их л том юм хийсэн мэтээр ярьж бичих. Уг нь улсын том дарга цэрэг оролцсон мундаг комисс ажиллаад байгаа тухай ярьдагтай харьцуулахад өрөвдмөөр ч юм шиг. Спортыг ер нь яаж Tv-гээр үзүүлдэг билээ. Спорт маань Tv-д захирагдаж байж л олон нийтийнх болж, түүнд захирагдсаны үрээр илүү сонирхолтой болж, доторх деталиуд нь ойлгогдон сайн сайхан нь мэдрэгддэг. Тийм ч учраас аливаа том тэмцээнийг шууд нэвтрүүлэх эрхийн төлөө том том Tv-нүүд хоорондоо хачин айхтар тэмцэл явуулдаг учиртай. Том тэмцээнийг сонирхолтой, үзүүштэй явуулж байж л тэд орлого олж, нэр хүнд, олон үзэгчидтэй болно. Харин наадмаар... Баахан Tv гэсэн машинууд л нэг нэгнийгээ хаагаад, нэвтрүүлэг нь жирэлзэж тасалдаад... Хэн хаана яваа болон уралдаан яаж өөрчлөгдөж байгаа тухай над шиг хамгийн жирийн сонирхогч ойлгоно гэдэг давшгүй даваа. Уг нь өөрөөр байж болно оо доо. Морио дагаад давхих сайхан цардсан зам бэлдэх мөнгө хүрдэггүй юм байж гэе л дээ. (Улс байна даа, Монгол төрийн их наадам байна даа.) Тэгвэл тэр хэдэн хурдан морь юмуу эсвэл хүүхдүүдийн хөлд хийчэх хэдэн мэдрэгч аваад хэрэглэж болмоор юм. Түүнийг нь боловсруулж дамжуулах комьютер ч юмуу ямар нэг төхөөрөмж хичнээн тендердээд ч дааж давшгүй их мөнгө болохгүй дээ. Тэр тусмаа хээрээр бэлчиж байгаа 40-50 сая мал болгоныхоо чихэнд ч юмуу тийм мэдрэгч хийнэ гэж айхтар юм ярьдаг улс бид чинь. Сэтгэл, сэтгэлгээ даанч их дутах юм даа. Тэрхүү мэдрэгчтэй байвал хэний ямар морь түрүүлж яваа тухайд ямар ч эргэлзээ байхгүй болж спортын хамгийн сайхан нь болох уралдааны явц ямар байгааг адгийн над шиг нөхдүүд ч мэдэх боломжтой болмоор. Тасарсан морь зайгаа нэмж байна уу, арын хэд ойртож байна уу ... мөн ч олон сонин хачин юмыг шууд л харж эхлэнэ дээ. Одоо камерийн тухайд. Баахан машин бараг л бүгд адил зэгэл сараал, машины донсолгоонд ойлгогдохгүй болсон хачин дүрс үзүүлээд байх шаардлага байна уу. Суурин Камер гэж нэг юм байдаг бололтой юм шиг тэр гадаад орнуудад. Тэр 20 гаран километрт хамгийн сайн харж болох 10-аад цэгт нь (багаар бодоход)хүчтэй камер байрлуулаад, жижиг камеруудаа бодолтойгоор тараагаад л бусад зарим газруудыг засмал биш юмаа гэхэд сайхан сайжруулсан замтай болгоод (үсрээд л 5 км-ийг зүгээр л сайхан тэгшлэнэ биз)ч юм уу дунд нь байгаа хүн юм бодвол зөндөө л сайхан арга олдмоор доо. Байхгүй ээ. Аягүй бол камер хүрэхгүй ч гэх шиг хачин юм ярина биз. Хичнээн TV-ний хичнээн камер тэр морьний болон бусад газруудаар явж байгаа бол. Нийлээд нэгдээд (шууд дамжуулах эрх авахын тулд хэдэн TV нэгдэх мэтийн жинхэнэ юм ярилгүй зүгээр л одоогийн балай нөхцөлөөр ярьж байгаа юм шүү) аятайхан үзүүлчих тийм боломж алга уу TV-гийнхэн. Бүх л сувгаар үзэж байгаа юм шиг, тэгсэн мөртлөө үзээгүй ч юм шиг. Харьцангуй хурдан морины өвчтөнгүүдтэй ойрхон байдаг надад лав үзээд байх юм харагдаггүй. Тэгэхээр одоогийн хүүхэд залуучууд тэндээс юу хардагийг, юу харж чаддагийг тааж хэлж мэдэхгүй юм. Ээдээ баахан морь хурдан гүйгээд байдаг тухай ярих л бий вий. Бөх. Хурдан морнины тухайд тун ч ойлголтгүй би гэдэг хүн уралдаанаа ганц нэг харахад л бодогдсон зүйлээ бичлээ. Алдаа мадаг, буруу зөв ойлголт байгаа л байх. Харин бөхийн тухайд бол шал өөр хэрэг. Хамгийн эхлээд өнөөх л Tv. Бас л баахан камер.Толгой эргэтэл гэв гэнэт шилжээд л. Тэгээд л газар дээр баахан давхралдсан, эргэлдсэн барилдаж байгаа юмуу яаж байгаа юм бүү мэд бөхчүүд. Дээр нь нөгөө хэдэн бөхчүүд ид үзэж хөөлцөж явах үед камерт тулчихана. Миний сонсож байснаар хөлбөмбөгийн том тэмцээнүүд дээр 14 камер байдаг бололтой. Тэгвэл түүнээс талбайгаар 2 дахин бага талбайд үүнээс яав ч цөөхөнгүй камер тэнд байгаа. Үнэхээр үзүүлэх юм нь их л дээ. Гэхдээ хамгийн чухал баридаануудаа тогмтол (байнга гаргаад байх биш, найруулагч тэрийг хянаад байхаар хөдөлгөөн эхлэнгүүт л дэлгэцэнд шилжээд байхаар) хяналтанд байлгаж болмоор л юм. Бас л баахан Tv-ийн баахан камерууд... зөв зохион байгуулаад өгвөл бөхдөө ч саад болохгүйгээр хангалттай сайхан үзүүлээд байж болмоор. Tv-тэй холбоотой бас нэг зүйл бол ам авсан мэдээ. Баахан цол гуншин клуб, компани дурдсаар байтал хэний тухай ярьж хэнийг авч байгааг ч ойлгохоо болино. Тэгж заавал хэлэх хэрэгтэй бол хэлдэгээ хэлээд сабтайтлаар ч хамаагүй ойлгомжтой хийж болох л ёстой. Бас болоогүй бөхчүүд гарч ирсэн хойно шахам хэн ямар ам авсан нь мэдэгдэх үе олон. Нөгөө бөхчүүд чинь амаа авах гэж удсан, мэдээ ирэлгүй удсан ч гэдэг юм уу өнөөх хачин шалтгаанаа хэлээд өнгрөнө. Бид ч гэсэн дассан хүмүүс. Tv спортыг залдаг учиртай гэдэг үгийг дахиад хэлмээр. Жил болгон болдог наадмыг нэгэн хэмд оруулж үзэгчидэд ойлгомжтой, цаг хугацаатай, цэгцтэй болгоход дахиад хичнээн наадам хэрэгтэй юм бол. Байнга л цэгцлээд янзлаад суралцаад баймаар. Ямар ч тийм юм байхгүй. Жилийн жилд л нэгэн хэвийн. Үзэгчид нь ч сурсан, дассан гэж жигтэйхэн. Гэхдээ аажмаар боловч Монгол наадмын нэр хүнд унасаар байгааг дээдэс маань мэдэрч байгаа болов уу. Морь нь хурдан давхидаг, нутгийнх нь амжилттай барилдсан бөхчүүдэд нутгийн зөвлөл, энэ тэр гээд баахан шагнал өгдөгийг (өнөө муу хүрэлцдэггүй төсвөөс л аваа биз ) наадам маань мундаг нэр хүндтнй байгаа гэж ойлгодог байж болох л юм. Тийм биш л харагдаад байгаа юм даа. Одоо бөхийн барилдааны тухай. Улиг болсон өмсгөл зөв буруу тухай яриад ч яахав. Энэ удаа барьц сонгох буюу хаялцах барьцны талаар. Яг энэ барьц байх эсэх тал маргах юм алга. Түүнээс дээр юм олоогүй байгаа энэ үед. Харин хэрхэн яаж барьц авч, өгч байна аа. Залхаж үхмээр. Хэн хэн нь мөрөө арай лав хийчэх гээд л , тэднийг тойроод баахан "өлгүүрүүд". Үнэхээр өлгүүр. Доромжлол биш шүү. Бөхчүүд нь барьцаа өгч авч чадахгүй байхаад засуулд тэдэнд ямар нэг нөлөөлөх нөлөө байна уу. Харин ч хажууд нь зогсож бөхчүүдтэйгээ муудалцаж, хэрэлдэж, загнуулж муухан дүр төрхийг бүр ч гутаана. За тэгж тэгж барьц авалцсан авалцаагүй нь мэдэгдээгүй үед нэг нь аваад шидчихэнэ. Засуул цэцүүд ч ашгүй дууслаа гээд яваад өгнө. Хоёр засуул, хөлийн цэцийн хамт 3 уулаа (заримдаа сайн дурын туслагч нэмэгдээд) барьц ханалаа гээд зэрэг бөхчүүдээс салж чадах уу. F1-ийн дугуй сольдог механикууд ч чадахгүй. Тиймээс нэг засуул нь барилд гээд гараа авч байдаг, нөгөөх нь тэндээ барьцны хэрүүл хийгээд зогсож л байдаг. Хаясан я юмуу үгүй ч юм уу, барилдаан эхэлсэн ч юм уу үгүй ч юмуу мэдэхгүй ээ мэдэхгүй. Харахад ч хэцүү ийм явдал нэг наадамд бараг л 50-60 тохиолдож байхад мэдэх, өөрчлөх үүрэгтэй хүмүүс мөн сайхан тайван амгалан харж суух юм даа. Ихэнх тохиолдолд залуу бөхчүүд хохирч байх шиг. Бас нэг зүйл бол барьц авах болсон бөх унагаахаас өөр гарцгүй барих болж байхад нөгөөх нь барьцгүй байх ёстой тэр нөхцөл. Яагаад заавал барьцгүй байх ёстой юм бол. Хэрвээ бариулж байгаа бөх нь гар уураглаад элэг бүсний гадуур барих ч ...гэх юмуу тодорхой нэг барьцтай болвол барьц авах гэж эргэлдэн тойролдон "танцалдаг" тэр инээдтэй, эмэгнэлтэй хөдөлгөөнүүд байхгүй болж магадгүй мэт. Үгүй тэгэхгүй, тэгвэл ингэнэ ... гээд юун түрүүн тэрсэлдээд ирэх хүн олон гарах байх. Үгүй ч байж болно. Шал өөр бэрхшээл ч шинээр гараад ирж болно оо. Хамгийн гол нь болохгүй байгаа юмыг болгох гээд туршаад шалгаад өөрчлөөд үзэл дээ. Барьц сонгодог болоод хичнээн жил болж байна. Энэ хооронд энэ тал дээр сайжруулсан зүйл хэд байгаа бол.1-2-оос хэтрэхгүй дээ. Иймэрхүү байдлаар ярьвал бас ч маш олон юм ярьж болох. Барьц сонгохоос гадна шуудагны барьцны тухай бас ганцхан үг. Яагаад шуудагдуулдаг юм бэ? Барилдааныг хурдан шуурхай, хурц болгох гэж. Тэгвэл шуудагдалцаад барилдаан эхлэнгүүт шуудгаа хаяж (давхар шуудагтай үед)нөгөө бөхийнхөө шуудагдсан гарын гадна талаар уургалж элэг бүснээс нь барьж нөгөө бөхийнхөө мэх хийх хөдөлгөөнийг хорьдог тэр барьцыг яагаад хорьж болдоггүй юм бэ. Эхний хөдөлгөөн нь тийм байж болохгүй ч гэх юм уу. Хурдлуулах хурцлах гэсэн мөртлөө яагаад зүгээр л хориулаад байж болоод байна вэ? Хөл бөмбөгт урагшаа явуулахын тулд арагшаа хаалгачдаа хөлөөр өгсөн бөмбөгийг хаалгач барихгүй байхаар дүрэм тавиад хэдэн жил сайхан хэрэгжиж л байна. Уг нь тийм юм л хийх гэж шуудагдаад байгаа гэж ойлгодог. Гэх мэтээр энэ наадмыг зохион байгуулж, үзүүлж, хариуцаж байгаа хүмүүс юм бодвол маш их юм бодож, өөрчилж, сайжруулж болохоор юм өчнөөн төчнөөнөөрөө байх шиг. Тэр тусмаа дунд нь ороод харвал ч бүр ч их юм жирийн спорт сонирхогч нар харах биз ээ. Сэтгэл, сэтгэлгээ даанч их бүр даан ч их дутах юм даа. Наадмын тухай өөрийнхөө зарим бодлыг бичлээ. зөв буруу мэдээж их л байгаа байх. Гэхдээ хэдий болтол нэг ийм уруу дорой байдлаар наадах билээ. Одоо өөрчлөх цаг болсон баймаар. Үгүй дээ л буруу ч бай хамаагүй арай өөр сэтгэлгээгээр хандаж боломж нөхцөлөөрөө тэрхүү зохион байгуулагч нарт нөлөөлөх оролдлого хийх хэрэгтэй гэж үзсэн учраас үүнийг бичиж байгаа билээ. Миний бичсэнийг тэд уншихгүй ч нээрээ л тийм тал бий шүү гэж бодоогүй зарим нэг нь бодоод, бичээд эхэлбэл үр дүнгээ өгч байгаа нь тэр. Ингэж л сэтгэлгээ аажмаар өөрчлөгдөнө гэж боддог хүн би. Монгол наадам Монгол түмний бахархал байгаасай.

Эх сурвалж: www.mnformula1.com

http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry294073Fri, 8 Jul 2011 10:17:11 ULATХарангадахын эрхэнд элс уух ууhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288423

Гол, ус үгүй болж, хайрга юухан нь өгөршин үлдэж, дээгүүр нь элс нүүж, байгаль ээж цангаж буй харамсалтай дүр зураг нэмэгдсээр байна. 5128 голын 852 нь буюу 17,2 хувь ширгэж алга болсон нь 2007 оных. 3700 гол, горхины 31,2 хувь нь ширгэсэн нь 2009 оных. Ус гол ширгэсэн тухай өгүүлэхийн учир нь өнөөдөр зургадугаар сарын 17-ны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглээд 14 дэхь жилийн нүүрийг үзэх гэж байна. 1996 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид нэгдэн орсон манай улс НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрээр тэмдэглэх болсон энэ өдөр цөлжөөд сүйд болоод байна гэж хэлж яриад өнгөрөх биш, хэрхвэл бага нэрвэгдэх вэ гэдэг талаас нь харах ёстой юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс болж ширгэсэн голынхоо тоог гаргаад, халаглаад суух уу. Хазаарлахын төлөө зүтгэх үү гэдэг асуудал байна. Хэрхвэл гол усны ширгэлтийг зогсоож чадах вэ гэдэг нь биднээс хамаарахгүй том асуудал мэт санагдаж байж болох ч үгүй юм. Үүний төлөө иргэн бүрийн сэтгэл, зүтгэл хэрэгтэй байна. Усаа гамнах хэрэгтэй байна. Үгүй бол дэлхий нийтээрээ 2020 он гэхэд усны хомсдолд орно гэж буй шинжээчид, судлаачдын таамаглал бидний амьдралд биелэлээ олох магадлал бүр л ойрхон ирнэ. 2020 он гэхэд дэлхийн хүн ам 9,3 тэрбум болж өснө гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр хүн амын өсөлт, усны хомсдол хоёр нийлэхээр нөхцөл байдал хэрхэн хүндрэх нь эрхбиш төсөөлөгдөж байгаа биз ээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай улсын уур амьсгал 1940-өөд оноос өнөөдрийг хүртэл 2.1 хэмээр дулаарчээ. Дулааралт нь Монгол Улсын газар нутгийг цөлжүүлж, олон зуун гол горхийг ширгээлээ. Байгаль орчинд гарч буй гажуудал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс, мөн малын тоо толгой өсч байгаагаас шалтгаалж байна. Өнөөдрийн тухайд Монгол Улсын нийт газар нутгийн 43 хувь нь цөлжсөнд тооцогдож байна. Гэхдээ цөлжих боломжгүйд тооцогдох өгөгдөлтэй уулын орой, ой мод бүхий газруудыг хасч тооцвол үлдсэн газар нутгийн 73 хувь нь цөлжөөд байгаа юм байна. Үнэндээ цөлжилтийн аюул тулгараагүй аймаг, сум Монгол нутагт үгүй болсон. Уул, ус нь жигдэрсэн гэгддэг хангай нутагт шар элс урсдаг болж байна. Монголын говийн элс, газар авч буй цөлжилтөөс үүдсэн шар шороон шуурга Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд хүрч улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүрэхдээ аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман хаа сайгүй тараадаг нь олон улсад асуудал үүсгээд байна. Ерөнхийдөө төв азид байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр их хэмжээний цөлжилт ихээхэн нэмэгдэж байна. Уур амьсгалын дулаарал ган, хуурайшилт, зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлдөг ч, малын тоо толгойн өсөлт, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх, гар аргаар ашигт малтмал олборлох нь хөрсний эвдрэлийг нэмэгдүүлэх шалтгаанууд болж байна. Монгол малын тоо 40 саяд хүрч, нинжа нарын тоо 100 мянгад хүрээд байгаагаас аваад үзэхэд, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулаад харахад цөлжилт хэдийнэ биднийг нөмөрч аваад байна гэхэд болно. Тэрчлэн 60 жилийн өмнө жилд дунджаар таван удаа болдог байсан шар шороон шуурганы давтамж, зургаа дахин нэмэгдээд байгааг цаг уурчид хэлж байна. Цөлжилтөнд Дундговь, Өмнөговь, Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгууд ихээхэн нэрвэгдээд байгаа бөгөөд Дорноговь, Сүхбаатар аймгуудад цөлжилтийн аюул харанга хэдийнэ дэлджээ. Цөлжилт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд байгааг Монгол улсын төр засаг ойлгон ухаарч, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор батлуулсан билээ. Улмаар Монгол Улсын Засгийн Газар өнгөрөгч оны зун Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газарт элсэн дунд хуралдсан юм. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон дасан зохицох асуудал нь Монгол Улсын Засгийн газар дангаараа шийдвэрлэж чадах асуудал биш. Тиймээ хөгжиж байгаа орнуудын техник технологи, санхүүгийн дэмжлэг туслалцааг авахын тулд дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллага, хандивлагч орнуудад хандан уриалга гаргаж, илгээлт явуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргасан бөгөөд ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Дэлхийн хамтын нийгэмлэгийн орнууд, НҮБ-аас цөлжилттэй тэмцэхэд зориулж 2012 он хүртэл нийтдээ 60 тэрбум ам.доллар зарцуулахаар зарласан. Ингэхдээ энэ мөнгөний тодорхой хувийг хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсний бөгөөд манай Засгийн газар багтсан юм. Тэгвэл одоогийн байдлаар цөлжилттэй тэмцэх талаар ТББ, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хүргэе. “Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент” нэртэй Нидерландын Вант Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 4,150,000 долларын төсөл 2008-2012 онд хэрэгжих ёстой. Төсөл Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент (ГТМ) хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтын механизм сайжирч, байгууллагын болон хүний нөөцийн мэдлэгийн үндэс, чадавх бэхжих, ГТМ-г дэмждэг Үндэсний стратеги, бодлого болон зохицуулалтын тогтолцоо бий болох, Ой, ус, бэлчээрийн цогц бий болгох нэвтрүүлэх үйл ажиллагааг туршин хэрэгжүүлж, үзүүлэн сургалт зохион байгуулах замаар орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент түгээн дэлгэрүүлэх гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжинэ гэж байгаа юм. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2007-2014 онд хэрэгжүүлэх 7,000,000 швейцарь франкийн төсөл байна. Цөлжилтийг сааруулах төсөл нэртэй уг төслийн хүрээнд “Байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, байгаль орчинд ээлтэй нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар малчид, хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх" хэмээх Швейцарь улсаас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн туслалцааны хамтын ажиллагааны 2007-2012 оны стратегитэй бүрэн нийцэж байна. Уг төсөл улсын түвшинд гарах 3 үр дүнд хувь нэмрээ оруулж байна. Үүнд: 1) байгалийн нөөцийн менежмент, мониторингийн хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжүүлэх бүтэц бий болгож, сайжруулах; 2) гамшгийн бэлэн байдлыг сайжруулах;3) орлогын эх үүсвэрийг олшруулах, ашиг орлого нэмэгдүүлэх ажлууд хийгдэх юм байна. БНСУ-ын засгийн газар, Ойн агентлагийн 9,500,000 долларын санхүүжилтээр 2007-2016 онд хэрэгжих “Green belt” Солонгос-Монголын Ногоон хэрэм төсөл байна. Төслийн хүрээнд Цөлжилтөөс сэргийлж, шар шороон шуурганы хөнөөлийг багасгах үүднээс ойжуулалт хийх юм байна. Олон улсын дэмжлэгтэй хийгдэж байгаа төслүүд гэвэл одоогоор эд байгаа юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар юу хийв? Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө хоёр үе шатаар хэрэгжүүлнэ гэж байгаа юм. 2010-2015 онд цөлжилттэй тэмцэх ажлын эрх зүйн орчин, зохион байгуулалтыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхи бэхжүүлэх, цөлжилттэй тэмцэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн цогц бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж хөтөлбөртөө бичжээ. Мөн 2016-2020 онд цөлжилтөд хүчтэй өртсөн эмзэг бүс нутгийн доройтсон орчныг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх замаар цөлжилтийн эрчийг сааруулах бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэсэн байна. Үндэсний хөтөлбөрийг орон нутгийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулан удирдамж чиглэлээр хангах, иргэдийн оролцооны талаар олон нийтэд тодорхой мэдээллүүд өгөх зорилгоор Ховд, Өмнөговь, Төв, Дархан-Уул аймгуудад бүсчилсэн семинарууд зохион байгуулсан гэнэ. Цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлс, шалтгаан, үр дагавар, сааруулах арга зам, иргэний оролцоог ухуулан таниулах чиглэлээр давхардсан тоогоор 252 удаагийн сургалт семинар зохион байгуулж, 12104 байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн гишүүд болон иргэдийг хамруулсан байна. Ийнхүү Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 21 аймгийн холбогдох албан тушаалтнууд, иргэдэд танилцуулсны үр дүнд одоогийн байдлаар 14 аймаг дэд хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Харин салбарын яамнаас "Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай" хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд холбогдох яамдаас санал авч тусгасан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Орон нутгийн түвшинд хэрэгжүүлсэн ажлууд биелсэн гэж байна. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх олон талт арга хэмжээний нэг болох ойжуулалтыг 2010 онд идэвхтэй өрнүүлсэн. Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр 4 603,4 га талбайд 3 304 611 ширхэг мод, жимс жимсгэнэ, тарьц ургуулсан байна. Эдгээр нь 95.0 хувийн амьдралттай ургаж байгааг тогтоосон. Энэ арга хэмжээнд 1444 байгууллага, аж ахуйн нэгж, 68185 иргэн, 2220 өрх айл оролцсон тооцоо гарсан гэж байна. Орон нутагт хэрэгжүүлсэн бас нэг томоохон ажил бол малчдын төвлөрөл, бэлчээрийн талхагдлыг бууруулах зорилгоор усан хангамжгүй бэлчээр газруудад худаг, уст цэг, хөв цөөрөм барьсан явдал юм. БОАЖ-ын сайдын багцаас 900 сая төгрөгийг 21 аймгийн 145 булаг хамгаалах, 5 хөв барихад зарцуулаад байна. Мөн 19 аймгийн 229 суманд 247, гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 239, аймаг өөрсдийн хөрөнгөөр 35, инженерийн хийцтэй 518 худаг гаргаж, 536 гар худаг шинээр барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр 5300 орчим малчин өрх, 2,9 сая малыг усаар хангагдлаа. Мөн 2150 км.квадрат талбайд хайгуулын ажил хийж, 500 газарт уст цэг тогтоосон байна. Улсын хэмжээнд хохирол учирсан нийт талбайн 62,5 хувьд нь буюу нийт 4602,4 га талбайд газар хамгаалалтын ямар нэг арга хэмжээ авсан байна. Тухайлбал, тариалангийн газрын 112,0 мянган га-д, бэлчээр ба бусад өвслөг ургамал бүхий газрын 4242,9 мянган га-д, хот тосгон бусад суурин газарт 11,8 мянган га-д, ойн сан бүхий газарт 216,9 мянган га-д, усан сан бүхий газарт 14,3 га, уурхайн эдэлбэр газарт 4,5 мянган га талбайд газар хамгаалах арга хэмжээ авсан дүнтэй байна. Газар хамгаалах арга хэмжээний дийлэнх буюу 92,1 хувь нь бэлчээр ба бусад өвслөг ургамалтай газарт хийгдсэн. Ингэхдээ сэлгэн ашиглах, даац тохируулах, хортон мэрэгчдийн хөнөөлтэй тэмцэх, ашиглалтаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Улсын хэмжээнд хохирол учирсан нийт талбайн 62,5 хувьд нь хамгаалалтын ямар нэг арга хэмжээ авсан гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна. Ерөнхийдөө Засгаас хийхээр төлөвлөсөн ажил багагүй байгааг та анзаарсан байх. Гэхдээ Монголын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дангаараа зүтгээд дийлэхгүй гэдгээ дэлхий дахинд зарласан нь Танд ч, надад ч, иргэн бүрт хамаатай асуудал гэдгийг ойлгож, хандах нь чухал биз ээ. Э.Богема

http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288423Fri, 17 Jun 2011 09:33:55 ULATСонин шийдэлтэй барилгуудhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288030

1.Бүжиглэж буй байшин
Энэ барилгын урдуур алхасан хэн бүр үүнд анхаарлаа хандуулах болов уу. Прага хотын этгээд сонин ур хийцтэй барилгын нэг нь Dancing House буюу Бүжиглэж буй байшин юм. Уг барилгыг Калифорни муж улсын нэртэй архитекторын загвараас санаачлан бүтээжээ. Тэрээр энэ уран бүтээлээ хүнийг хий юм харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр урлажээ.

2.Робот барилга

Бангкок хотод байрлах Азийн банк өвөрмөц барилгаараа алдартай юм. Энэ барилга нь 1985 оныг санагдуулам хийцтэй. Роботын дүрс зөвхөн банкны шинэчлэлтийн бэлэгдэл юм. Энэ нь мөн аварга том робот болон харагдах чадвартай билээ. Кинонд дээр гардаг аварга том биетэй араатан Годзила хэрэв роботын ногоон царайг харвал тэд магадгүй тулалдах байсан болов уу.

3.Риплейгийн барилга

Хэрэв та энэ зургийг эхлээд харвал үүнийг газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн барилга гэж харж болох юм. Үнэндээ бол үгүй аж. Энэ нь Риплей Легасийгийн бодит загвар гэнэ. 1812 онд болсон 8,0 баллын хүчтэй газар хөдлөлтийг дүрслэн барилгыг босгосон байна. Уг байшин нь этгээд сонин загвараараа хүмүүсийн хамгийн их гэрэл зургийг нь авдаг барилгын нэг болжээ.

4. Уильсоны танхим

Барилгын салбарт шинэчлэл хийсэн энэ байшин 1971-1974 оны хооронд баригджээ. Өвөрмөц шийдэлтэй энэ барилгад том лабораториуд, ажлын өрөөнүүд болон 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтнууд байрлан судалгаа шинжилгээ хийдэг аж.

5.135 градусын өнцөг

Энэ барилгад ямар нэг албан ёсны нэр байдаггүй гэнэ. Гэвч хүмүүс 135 градусын өнцөг гэсэн нэрээр нь сайн мэдэх юм. Энэ байшин Япон болон Хятадын аль нэгэнд байрладаг гэснээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй аж. Байшинг ойроос ажиглахад 135 градус эргэсэн мэт болохыг мэдрэх болно.

6.Софител зочид буудал

Уг зочид буудлын загвар нь Японы уламжлалт сүмийн хийцээс гаралтай юм. Токио хотын Софител зочид буудал 72 энгийн өрөө болон тамхи татахыг хориглосон гурван давхар бүхий 11 дээд зэрэглэлийн өрөө, таван хурлын танхимаас бүрддэг байна.

7.Гурвалжин барилга

Энэ барилгын дотоод заслыг хэрхэн хийсэн нь маш гайхалтай. Гурвалжил барилга гэсэн албан бус нэртэй байшин нь маш гайхалтай загвартай билээ. Энэ барилгад угаалгын өрөө байдаг болов уу гэсэн олон сонирхолтой асуултыг тавьж болох юм.

8.Астра байшин

Энэ барилгад Германы Гамбург хотын шар айрагны үйлдвэр байрладаг байжээ. Харамсалтай нь уг барилга одоо байхгүй аж. Энэ барилгад Астра нэртэй шар айраг үйлдвэрлэж байжээ.

9.Доошоо харагч байшин

Доошоо харсан байшин нь АНУ-ын Флорида муж улсын төвд байрладаг юм. Этгээд загвартай барилгад мөн сонин этгээд үзмэрүүд байрладаг байна.

10.Мурийлгасан байшин

Нэр хүндтэй дэлгүүр барилгадаа өргөтгөл хийхээр Мурийлгасан байшинг 2004 онд барьжээ. Энэ барилга нь Польшийн Сопот хотын жуулчдыг ихээр татдаг газрын нэг болсон байна.

С.Отгонбаяр http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288030Thu, 16 Jun 2011 11:27:51 ULATЗайсан толгойн түүхhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288020

Эхний хувилбар

Улаанбаатар хотын урд талд Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдэгийг хэн хүнгүй мэднэ. Анх энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх дов довцог болж улам томрох тусам Богд уулын мод наашаа хошууран нүүсээр байв. Богд шадар сайдаа цуглуулан энэ тухай ярьхад нэг цэцэн түшмэл нь:
-Төвдөөс Монголын модыг авчир гэж нэг уул явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул юм байна. Иймд уг нь нэр цолд их дуртай учир цол өгвөл эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн “Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов. Ингээд Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн рүү хошууран нүүхээ зогсчээ.

Дараагийн хувилбар
Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр их эв түнжин муутай байжээ. Үүнээс болоод газар дэлхий хилэгнэж, улаан шуурга, ширүүн бороо, цас мөндөр тасрахаа байжээ. Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна. Тэр удахгүй газар доороос гарч ирэх гэж байна. Тэр газарт нь нэг жижиг уул уул байруулчихвал зүгээр болно гэж нэг номтой хүн зөвөлжээ. Тэр даруй нэг хүчирхэг эрийг томилж жижиг уул авчруулж шуламын дээрээс даруулсан гэдэг. Тэр толгой нь Зайсан толгой гэсэн.http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288020Thu, 16 Jun 2011 11:18:10 ULATҮЛ МЭДЭГДЭХ ГАЗАР ОДОГСОДhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288016

1915 он, Галиполи хойг /Турк улс/. Генерал Гамильтон Константинополь хотыг эзлэн авахад нь холбоотнууддаа туслуулахаар Британий Норфолксийн хорооны цэргийн ангиудыг илгээсэн байна. 60 дугаар өндөрлөгийн орчим аяны цувааны өмнөх зам дээр хачин жигтэй үүл хурсан байв. Хэдэн зуун цэрэг түүн рүү санаандгүй яваад орчихжээ. Гэтэл үүл газраас хөндийрөн хөөрч Болгарын зүг хөвөн одов. Үүлэнд яваад орчихсон цэргүүдийг хэн ч дахин олж хараагүй аж. Турк улс бууж өгсний дараа олзлогдсон цэргүүдийн асуудал хэлэлцэх үеэр тэдгээр цэргийг олох сүүлчийн найдлага тасарсан байна, учир нь туркүүд тэр нутгаас хэнийг ч олзолж аваагүй болох нь тогтоогджээ.
...1924 он, Ирак. Их Британий эзэн хааны агаарын цэргийн хүчний нисэгчид болох Дэй, Стюарт нар аргагүй шаардлагаар цөлд буужээ. Онгоцноос гарч явсан тэдний мөр элсэн дээр тодхон үлдсэн байв. Гэвч энэ мөр төдөлгүй балран алга болсон байлаа. Ослын буулт хийсэн газрын эргэн тойронд нуранги элс ч, хаягдмал худаг ч байхгүй байсан боловч нисэгчдийг олж авч чадаагүй аж. Тэр өдөр бас элсэн шуурга ч болоогүй юм...
...1947 он. Америкийн цэргийн нисэх онгоцны удирдлага гэнэт алдагдан сүйрсэн бөгөөд дотор нь 32 хүн сууж явжээ. Аврагчид сүйрэлд өртсөн хүмуүст туслахаар ослын газар руу хий дэмий л яаран очжээ, Нисэх онгоцны сэгэн дундаас амьд, үхсэн ямар ч хүн олдсонгүй. Ослын үед онгоцон дотор ганц ч болов хүн байсныг нотлох цус юм уу өөр ямар ч ул мөр огт байхгүй байжээ. Тусгай албад уг хэргийг сонирхон судалсан ч эрэл хайгуул нь талаар өнгөрсөн байна.
Энэхүү жагсаалтанд иймэрхүү нууцлаг олон арван үйл явдал нэмж болно. Харин оньсого мэт ганц нэгхэн тохиолдол гэвэл тоо томшгүй олон юм.
Энэ төрлийн сонин үзэгдлийн хамгийн эхний жишээ нь Эртний Ромын түүхэнд тохиолдсон байна. Эртний Ромыг үндэслэгчдийн нэг болох Ромул ил задгай газар цэргүүддээ үзлэг хийж байхдаа ор сураггүй алга болсон зж. Гэнэт шуурга дэгдэхэд Ромул агаарт уусан замхрах мэт алга болжээ.
Өмнө нь бөх байсан бөгөөд Олимпийн тоглолтонд -урүүлж байсан Клеомед гэгч грек хүн хоргодох газар зйж яваад охин тэнгэр Афинагийн4 сүмд байсан том яэдранд орон нуугджээ. Түүнийгхөөж явсан хүмүүс звдрын тагийг нээгээд Клеомед хэрхэн алга болж ТзЛгааг өөрсдийн нүдээр үзсэн байна.
Францын Арль хотод 1579 оны Гурван эрдэнийн баярын өдөр /Троицын день/ гар урлаач хүний Пьеретта Дарней гэдэг маш их сүсэг бишрэлтэй охин шашны ёслолын цуваанд гэгээн Кларагийн баримал барьж явав. Сүсэгтэн олон болон лам нарыг харсаар байтал сайхь охин гэнэт тунгалаг болж эхэлсэн бөгөөд төдөлгүй барьж явсан баримлынхаа хамт алга болжээ. Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар бол охиныг хамгийн сүүлд харсан газар гэнэтийн салхинд үснээс нь унасан шаа торгон алчуур л үлдсэн гэнэ. Түүнийг хэн ч, хэзээ ч дахин хараагүй байна.
Английн дипломатч Бенжамен Батхерст 1805 оны 11 дүгээр сард сүйх тэрэг рүү дөхөж явахдаа газрын гаваар орсон мэт алга болсныг түүний зарц нар болон зочид буудлын хоёр ажилтан гэрчилж байв. Энэ явдал Германы Хамбург хотоос холгүй Перлеберг гэдэг газар болсон байна. Золгүй эрийн хамт бичиг баримттай хавтас болон замдаа нөмрөхөөр зэхэж байсан булган дээл нь алга болжээ.
1952 оны 11 дүгээр сарын нэгэн орой Бродвейн гудамжинд үл мэдэгдэх эрэгтэй хүн машинд дайруулжээ. Тэр хүн газар дээрээ нас нөгчсөн байна. Жолооч болон гэрч нарын батлан ярьснаар бол хохирогч дээрээс унаад ирэв үү гэлтэй гудамжинд гэнэтхэн гараад ирсэн аж.
Цогцсыг шарил хадгалах газар аваачжээ. Талийгаач эр эртний загвараар оёсон костюм өмссөн байсныг цагдаа нар анзаарсан байна. Наян жилийн өмнө олгосон байсан үнэмлэхийг нь хараад тэд бүр ч их гайхсан аж. Хохирогчийн халааснаас коммивояжёр буюу худалдааны пүүсний гадуур явж бараа бүтээгдэхүүн борлуулдаг явуулын төлөөлөгч гэсэн мэргэжил заасан нэрийн хуудас гарсан байна. Мөрдөн байцаагчдын нэг нь нэрийн хуудсан дээрх хаягийг шалгаад уг гудамж хагас зуун жилийн өмне үгүй болсныг олж мэджээ.
Цагдаагийн газрын хуучин архивт өнгөрсөн зууны эцсээр энэ дүүрэгт амьдарч байсан оршин суугчдын нэрсийн жагсаалтыг шалгасан байна. Тэндээс мөнөөх явуулын төлөөлөгч хачирхалтай эр олдсон бөгөөд нэрийн хуудас дээрх овог нэр, хаяг нь таарч байв. Нью-Йорк хотод аж төрдөг ийм овогтой бүх хүнээс асууж сураглаж үзэв. Тэдэн дотроос нэг эмгэн 70 жилийн өмнө эцэг нь учир битүүлэг нөхцөл байдалд алга болсон тухай мэдээлжээ. Эцэг нь Бродвейн гудамжаар зугаалахаар гарч яваад эргэж ирээгүй аж. Эмээ цагдаа нарт нэгэн гэрэл зураг үзүүлэхэд түүн дээр машинд дайруулсан хүнтэй гайхалтай адилхан залуухан эр эяцхан охин тэврэн инээмсэглэж байгаагаар гарсан байв. Зураг дээр 1884 оны дөрөвдүгээр cap гэсэн огноо ~авьсан байлаа...
1954 онд Токиогийн нэгэн зочид буудалд сэжиг бүхий гадаадын иргэнийг саатуулжээ. Ганц ч газрын зуpar дээр байдаггүй Туаред гэдэг улсад олгосныг нь эс тооцвол зарчмын хувьд түүний паспорт ямар нэгэн зөрчилгүй байв. Үл итгэсэн байдалд дургүйцсэн гадаадын иргэн сэтгүүлчдийг цуглуулан хэвлэлийн бага хурал хийж, Туаред улс нь Мавританаас Судан хүртэл уудам нутаг эзэлдэг улс хэмээн мэдээлжээ. Эцсийн бүлэгт гадаадын иргэнийг Японы сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэсэн байна. Харин үл мэдэгдэх улсаас олгосон паспортын нууцтайлагдалгүй үлдсэн юм.
Ердөө саяхан, 1983 онд, Марта Гордон гэгч эмэгтэйИндиана муж улсад автозамын бөглөрөлд орон зогсож байхдаа нөхрийнхөө хэлснээр урд шилийг нь арчихаар машинаасаа гарчээ. Тэрээр алчуур авч гараа хэдэнтээ хөдөлгөөд л... алга болсон гэнэ. Цагдаагийн газарт түүний нөхөр болон бусад жолоочийг удтал байцаасан боловч юу ч тодруулж чадаагүй байна. Ноён Гордон өөрийг нь худал ярьж буй эсэхийг тогтоодог төхөөрөмжөөр шалгахыг хүртэл хүссэн аж.
Энэ төрлийн тохиолдлууд дотроос хамгийн гайхалтай нь бүр нэлээд эрт -1912 оны зун Лондонгоос Глазго руу явж байсан Их Британий хурдан галт тэрэг дотор болжээ. Хоёр зорчигчийг /Скотланд-Ярдын цагдаагийн газрын байцаагч болон залуухан сувилагч бүсгүй хоёр/ харсаар байтал вагоны цонхон талын суудал дээр хижээл насны эрэгтэй хүн аймшигтай хашгирсаар гараад иржээ. Тэрээр хачин хийц загварын хувцас өмсөн, үсээ гөрж сүлжсэн байв. Түүний нэг гарт урт суран ташуур, нөгөө гарт нь хазсан талх байсан гэнэ. "Би бол Четнемийн морин тэрэгч Пимп Дрейк байна. Би хаана байна аа? Хаашаа орчихов оо?" гэж айн дагжсан тэр хүн орилон хашгичиж байв.
Байцаагч хачин жигтэй ноён Дрейкийг харж байгаарай гэж залуу бүсгүйд хэлээд галт тэрэгний үйлчлэгчийгдуудахаар гүйсэн байна. Түүнийг вагондоо эргэн ирэхэд морин тэрэгч алга болж, сувилагч бүсгуй ухаан алдан унасан байлаа. Дуудагдан ирсэн галт тэрэгний үйлчлэгч эхлээд өөрөөр нь тоглоод байна гэж бодсон боловч болсон явдлын эд мөрийн баримт болох ташуур, гурвалжин хэлбэрийн бүрх малгай хоёр суудал дээр үлдсэн байв. Үндэсний музейн мэргэжилтнүүдэд эдгээр зүйлийг үзүүлэхэд XVI! I зууны хоёрдугаар хагаст хэрэглэгдэж байсан эд хэмээн итгэлтэй тодорхоилсон байна.
Сониуч зантай байцаагч Четнём хэмээх бяцхан тосгон харьяалагдаж байсан сүмийн санваартан дээр очиж хийдийн ном судраас Пимп Дрейк гэдэг хүний тухай тэмдэглэл байгаа эсэхийг хайж өгөхийг хүсжээ. Нутгийн ламтан 150 жилийн өмнө нас барсан хүмүүсийг бүртгэсэн нэгэн дэвтрээс золгүй морин тэрэгчийн нэрийг олоод зогссонгүй дэвтрийн талбай дээр тухайн үед тус сүмийн ламын хийсэн нэгэн тэмдэглэлийг олсон байна. Түүнээс үзвэл нас нэлээд хэвийж явсан Дрейк гэнэт ер бусын адал явдал ярих болжээ. Нэг шөнө түүнийг морин тэрэгтэйгээ гэртээ харьж явахад яг өмнө нь төмрөөр хийсэн асар том, могой шиг урт, гэрэл цацруулж, утаа савсуулсан чөтгөрийн сүйх тэрэг гарч ирсэн гэнэ. Дараа нь морин тэрэг ямар нэгэн байдлаар төмөр сүйх дотор ороод явчихсан ба тэнд лав чөтгөрийн туслахууд бололтой хачин жигтэй хүмүүс байсан аж. Дрейк айсандаа бурхан тэнгэрээс аврал эртэл цэлийсэн талд дахин гараад иржээ. Морьд болон тэрэг байгаагүй гэнэ. Болсон явдалд балмагдан зочирдсон Дрейк гэртээ арайхийн харьсан байна. Бүхий байдлаас нь үзэхэд эрүүл ухаан түүнд эргэн ер ороогүй бололтой, чөтгөрийн сүйх тэрэгний түүхээ үхэн үхтлээ давтан ярьсаар байсан аж.
Ор мөргүй алга болдог дээрхээс ч илүү гайхалтай тохиолдлууд /тийм ээ, чухамдаа тохиолдлууд/ өнгөрсөн зууны 50-аад онд илбэчин мэргэжилтэй Неф гэгчид тохиолдож байжээ. Нэг удаа Чикагод мэл гайхсан олны нүдэн дээр Неф агаарт уусан харагдахгүй болжээ. Хоёр дахь удаагаа тэрээр гэртээ байж байгаадгайхаж хоцорсон эхнэрийнхээ нүдэн дээр алга болсон боловч хэсэгхэн хугацааны дараа дахин гараад ирсэн байна.
Алга болсон гурав дахь тохиолдол нь Нефийг Нью-Йоркийн "Парамаунт" театрт тоглолт хийж байхад нь болжээ. Энэ сонин үзэгдлийг ажиглаж байсан үзэгчдийн дунд Кнебель гэгч сурвалжлагч тохиолдлоор байж таарсан аж. Хожим нь тэрээр "Орчлонгоос халин гарах зам" гэдэг номондоо "Хэдийгээр Нефийн бие үзэгдэхээ больж эхэлсэн ч дуу хоолой нь нэг их өөрчлөгдөегүй. Тэгээд энэхүнхарандаагаархааш яйш сараачсан таталбар зураг адил аажмаар эргэн гарч ирсэн" гэж бичжээ. Хувь заяаны егөөдлөөр Неф өөрийнхөө хосгүй авъяас билгийг огт мэддэггүй байсан бөгөөд тиймээс ч түүнийгээ залан чиглүүлж чадаагүй юм.
Учир битүүлгээр алга болсон олон түүх өөрийн эрхгүй төөрч будилсан, тоглоом тохуу хийсэн юм уу нууц далд явдал байж болох нь гарцаагүй. Гэвч тэдгээрийн үгүйдээ л нэг хэсэг нь үнэн бол ямар дүгнэлт хийж болох вэ?
Иймэрхүү үйл явдлыг тайлбарлахыг эрмэлзсэн элдэв хувилбар цөөнгүй байдаг. Тэдгээрийн дотор дэлхий дээр өөр орон зай, цаг хугацааны өөр хэмжээст орох үүд хаалга болдог гажилтын бүс байдаг /эсвэл үе үе үүсдэг/ хэмээн нотолдог таамаглал ч бий. Тийм ч байж магадгүй юм. Үүнийг цаг хугацаа харуулах билээ.

http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288016Thu, 16 Jun 2011 11:16:03 ULATАлмас хаанаас үүссэн бэ?http://gagu.blog.gogo.mn/read/entry288015Оросын Кемерова мужийн нэгэн анчин эр усанд живж байсан алмасын амийг аварсан гэсэн мэдээ тус улсын мэдээллийн сайтад гарч ихээхэн шуугиан дэгдээж байсан билээ. Алмас гээч энэ амьтны талаар олон янзын баримт, түүх, мэдээ байдгаас харахад алмас буюу хүн гөрөөс манай гарагт аж төрдөг гэдэгт эргэлзэх хэрэггүй мэт. Өмнө нь бид Абхазын бүс нутагт 100 гаруй жилийн өмнө алмас тосгоны иргэдтэй аж төрж, үр төлөө үлдээн түүний удам одоо ч амьд сэрүүн байгаа тухай сонирхолтой мэдээлэл хүргэж байсан билээ. Алмас нь хүнтэй төстэй араатан гэж үздэг ч өөр нэг онолоор бол алмас нь хүн, бич хоорондын эрлийз гэж тайлбарладаг. Эрлийз гэсэн энэ онол нь Абхазын Сухуми хотоос эхтэй аж. Тус хот бичнүүдийн хот гэдгээрээ олны танил байсан ч одоо эзэнгүй хоосон газар болжээ. Өмнө тус газар этгээд балмад зан авиртай 70 мянга гаруй сармагчин аж төрдөг байсан ч одоо тэдгээр бичнээс цөөн хэд нь л үлдсэн байна. Гүрж-Абхазын дайн хүний аж амьдрал төдийгүй бичнүүдэд ч нөлөөлжээ. Оросын шинжлэн ухаан бидний үйл ажиллагааг дахин сонирхож байгаа. Манай хүрээлэн Оросын сансар судлалын академитэй хамтран Ангараг гараг руу илгээх сансрын хөлөгт сармагчин ашиглах бэлтгэл ажлын талаар ярилцаж байгаа гэж Абхаз дахь Туршилтын өвчин болон эмчилгээний хүрээлэнгийн газрын дарга Зураб Миквабиа ярьсан байна. Алмас нь хүн сармагчингийн эрлийз гэсэн ойлголтод Зураб тийм ч итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ. “Би эрдэм шинжилгээний ажлын эхний шатнаасаа л хүн, бичийг хооронд нь эрлийзжүүлэх туршилтад анхаарлаа хандуулан ажилласан. Байгалийн түүх болон шинжлэх ухааны сонирхлоо улам бэхжүүлэхэд Зөвлөлтийн Засгийн газар надад тусална гэж би боддог байлаа” гэж Зураб ярьжээ. Тэрбээр энэ ажлын талаар нэгэн сонирхолтой түүх өрнүүлснийг та бүхэнд хүргэж байна. Амьтан судлаач профессор Иля Иванов Зөвлөлтийн боловсролын асуудал хариуцсан ардын комиссар Анатолий Луначарскид хандан Африкт судалгаа хийхэд шаардлагатай 15 мянган долларын зардал гуйжээ. Энэ нь тухайн үед галзуурмаар их хөрөнгө байлаа. Профессор Иванов хувьсгалаас өмнө амьтан судлалын чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулан Аскания Нова дархан цаазат газар ажиллан бухыг буга болон гөрөөстэй эвцэлдүүлэн эрлийз амьтан гаргаж авахаар ажилладаг байв. Түүний туршилтын ажлын хамгийн чухал хэсгийн нэг нь хүн-бичийн эрлийз гаргаж авах явдал байжээ. Владимир Росанов нас дээр гарсан хувьсгалт удирдагчдаа судасны булчирхай шилжүүлэн суулгахын тулд туршилтадаа 50 сармагчин ашиглах хүсэлт тавьжээ. Тэрбээр найз Сергей Вороновын хамт энэ мэс заслыг амжилттай хийнэ гэдэгтээ итгэлтэй байв. Түүний найз Сергей нь Франц руу цагаачлан гарч, тус улсын баячуудын харшид эмчээр ажиллаж байхдаа нэгэн чинээлэг франц эрд сармагчингийн бэлэг эрхтэн шилжүүлэн суулгаж байсан учир Росанов найздаа ихээхэн итгэл тавьж байжээ. Тиймээс тэд хүний биеийг залуужуулах ажилдаа 90 гаруй хувийн амжилт гарган Росанов туршилтдаа горилла, нохой сармагчин, шимпанзе зэрэг зөвхөн Африкт аж төрдөг сармагчин ашиглах хүсэлт тавьжээ. Харин Иля Иванов эдгээр амьтныг тэдэнд авчирч өгөх хүн байлаа. Сухуми хотын хүрээлэнгийн архиваас харахад, Зөвлөлтийн коммунист намын гүйцэтгэх хорооны шинжлэх ухааны академийн хурлаар Ивановын Африкт хийх судалгааны талаар ярилцаж байжээ. Гвиней эмэгтэйчүүдэд гориллагийн бэлгийн эсийг суулгах туршилт явуулах хэрэггүй гэж Ивановын хамтрагчид түүнд анхааруулж байсан талаар хурлын протоколд дурдсан байна. Үүнээс харахад үр тогтоон жирэмслүүлэх тухай одоогийн яриа 90 жилийн өмнө ч яригдаж байжээ. Асар их хөрөнгө шаардсан судалгааны ажлыг явуулахаар болж, профессор Иванов Москвагийн их сургуулийн математик, физикийн тэнхмийн эрхлэгчээр ажилладаг хүү Илягийн хамт 1926 оны хоёрдугаар сард Парис хот руу явжээ. Тэднээс үүний дараа Францын колонид байсан Гвиней руу усан онгоцоор явж, Киндиа гэдэг газар судалгааны ажлаа эхэлсэн байна. Тэд ухаантай, хүчтэй, догшин шинпанзе барьж авахад тун бэрхшээлтэй байв. Тухайн үед нойрсуулагч эмтэй буу гараагүй байсан учир мэргэжилтнүүд улаан гараараа шахуу зэрлэг амьтадтай нүүр тулж байжээ. Тиймээс анчин, сармагчингийн хооронд өрнөсөн тулаанд голчлон бичнүүд ялж байв. Гвинейн нутгийн оршин суугчид сармагчин барихдаа эртний зэрлэгүүдийн арга барилыг ашиглаж байлаа. Харин мэргэжилтнүүд андаа нохой ашиглан сармагчинг хөөлгөн модонд авируулсны дараа модыг нь галдан шатааж, сармагчин утаанд угаартан газар унахад нь тэднийг барих аргатай болжээ. Гэхдээ сармагчинг газар унахад нь барихад анчид үргэлж л ямар нэг хэмжээгээр бэртэн шархаддаг байв. Үүний нэг хохирогч нь профессор Ивановын хүү болж, эмнэлэгт хүргэгдэж байжээ. Судалгааны ажлын нэг хэсэг болох нутгийн оршин суугч эмэгтэйд сармагчингийн эр бэлгийн шилжүүлэх суулгах ажиллагаа тун ярвигтай ажлын нэг байлаа. Эмэгтэйчүүд хачин этгээд судалгаанд оролцохоос татгалзан ажлын явцыг хойшлуулж байжээ. Иванов судалгааны ажлын үеэр эмэгтэйчүүд ойд байхдаа горилла зэрэг том биетэй сармагчингуудад хүчиндүүлсэн тэр байтугай зарим нь жирэмсэн болсон гэх яриа сонсчээ. Сармагчинтай явалдсан эмэгтэйчүүдийг нутгийн оршин суугчид ихэд зэвүүцэн тухайн суурин газрын удирдагчид ийм эмэгтэйчүүдийг чимээгүйхэн цааш харуулчихдаг байжээ. С.Отгонбаярhttp://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry288015Thu, 16 Jun 2011 11:13:20 ULATБээжин хотоо гэж...http://gagu.blog.gogo.mn/read/entry274871
Бээжин хотыг харж үзээгүй хүн ховор л болов уу. Явган тэнэгт мөн дутах юм гарсангүй, мянга сонсохоос нэг үзээд авлаа. Бээжинд олон сонирхолтой тал байх юм- хамгийн түрүүнд надад энгийн хүмүүс нь сонин байв. Гэвч юмыг дэс дараатайгаар нь дээр: Зурагтаар гардаг баатрууд нэг өөр, энгийн ажилчны анги гэж бас нэг өөр- ер нь хятад хүн гэж ямар гээчийн амьтан байдгийг мэдэх, сонжих сониуч зан маань хөдлөх нь тэр.

Ганц нүдэт найз Камераа барин, ирсэн өдөртөө харсан зүгтээ ийш тийш холхив. Хориотой хотоор алхлаа. Мөн Тян-ан-Мин талбайгаар нь алхлаа. Ер нь хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол: цагдаагийн хяналт. Ардчилсан европуудаар алхаж байгаа юм шиг. Хүмүүс нь л өөр хэлээр ярьж, дүрэмт хувцас нь ялгаатай болохоос.

Хориотой хот нь маш тайван, нам гүм газар байх юм. Ороход 10 юүан төллөө- нэг өнгөт цаасны оронд, билет зарагч өөр нэг өнгөт цаас гардууллаа. Алхлаа. Хаа сайгүй намын удирдагчдын хөрөг зураг.
Нэгэн өөр ертөнцөд орох нь тэр. Нам гүм, цэвэрхэн гудам, цэцэрлэгт хүрээлэн. Хэлмэрч найз маань надад их азтай байна гэж хэллээ. Яагаад гэж асуувал, хориотой хот өдийд жуулчдаар дүүрэн байдаг гэжээ. Ийш тийш хартал- бид цорын ганц зочид хэмээн санагдав.

Энэ олон сайхан зүйлийг хараад, олон ч юм бодогдлоо. Өмнө нь би Хориотой хотын тухай уншиж байсан хэрнээ, нээг их ойшоодоггүй байсан- гэвч түүхэн хуудас амилсан мэт. Хятадын Соёлын хувьсгалын үед ямар азаар дэлбэлээд орхиогүй юм бол гэмээр.
Эргэн тойрон цэвэрхэн, арчлан хамгаалж байгаа нь илт. Аргаггүй байх: 19-р зуунд англичууд Бээжинд ирэхдээ хамаг үнэтэй цайтайг нь авч дээрэмдээд, дээрэмдэж чадаагүйгаа шатаасан. Шатааж дээрэмдэж, эвдэж чадаагүйг нь хятадын өөрсдийнх сэргэлэн залуучууд нь хулгайлж, дэлхийн өөр том музей галерейгээр тараасан. Удалгүй япончууд ирж, хар тамхины наймааг дэмжиж, агаараас бөмбөгдөж, газраар өвчний нян тарааснаар дахин эд зүйлс хулгайлах боломжтой болов.

Уг сайн дурын туслагчдыг зөвхөн Мао найз нартайгаа хөөн гаргаж чадаж гэнэ. Үүнд мэдээж соёлтой Европ ихээхэн дургуйцаж байсан: тэднийг дээрэмдэж, алж, шатааж байхад, баярлаа ч байхгүй гээд, гаднах ертөнцөөс салан тусгаарлажээ. Хятадууд ардчилал сайхан амьдрал, гаднаас тусламж горьдолгүй, харин үхэхийг нь хүлээж байна гэдгийг ойлгож, уйггүй ажиллаж өдийд хүрчээ…

Эртний монгол хаадын төлөвлөж эхэлсэн, манжуудын дуусган босгосон барилга бүгд одоо хятадын ард түмний өмч болж. Арга ч үгүй биз- өөрсдийн соёлоо орхигдуулж, зовлонгийн үнэ цэнийг ойлголгүй Манжууд эрх ямбандаа умбаж, замхран устсан. Хамаг хоол, бэлэн хувцас, эрх ямбыг эдэлж гаднах ертөнцөөс тасрахыг сэтгэл зүйд сайн гэж үздэггүй- хүн зовлонг даадаг болохоос, жаргалыг хэзээ ч дааж байгаагүй.

Хэлмэрч маань: Тэрийг хараа найзаа! гэж хэлээд, хуруугаараа энх амгалант үүдийн оройг заав. Тэнд: ДАЙ МАНЖ гэж бичсэн байх юм. Үлдсэн юм нь л энэ. Олон хүмүүст сонин санагдана байх: гэвч манжууд өөрсдийн бичиг үсэгтэй байсан юм- манай босоо монголтой анх харахад адил. Гэвч босоо монгол биш. Юу гэж бичсэнийг таахад бэрх. Уншиж чаддаг хүмүүс нь мэргэд эрдэмтэд л юм. Манжууд өөрсдөө хятад хүн болж ууссан. Өөрийн Хэл ч үгүй, ус ч үгүй…

Гарсныхаа дараа хоол идэж, баахан паав уугангаа, үзэх харснаа найзтайгаа ярилцан, орой үдэш болтол суулаа.
Дараагийн өдрүүдэд зөвхөн Хутонгуудыг харж явлаа.
Хутонг гэдэг нь эртний монголчууд Бээжин хотыг эзэлж, Дайду гэж нэрлэхдээ Хутонгийг бий болгож байсан домогтой.
Хутонг гэдэг нь Худаг гэдэг монгол үгнээс гаралтай бөгөөд, аравтаар айлуудыг хооронд нь салгаж, захиргааны нэгж үүсгэсэн гэдэг.
Энэ нь өвчин тахал гарахад карантинлах, бослого гарахад дарахад амар гэж тооцсонд байгаа юм.

Хутонгууд янз бүр бий- зарим нь бохир, зарим нь маш цэвэр. Маш нарийн, мухардсан гудамнууд бий, өргөн тохилог гудамнууд ч бий- хаа сайгүй дугуйтай дугуйгүй холхилдох, тэрэг түрсэн хүмүүс, хатаахаар өлгөсөн хувцас хунар, сонин үнэр. Гоймон шиг орооцолдсон цахилгааны утас, хуурай агаар.

Гудамжинд бааж шээдэг хятадуудыг мөн харсангүй- 500 метр болгон нэг жорлон зоосон байх юм, бүгд үнэгүй. Гэвч тийшээ ороод бараг хэрэггүй байх- жаахан тэвчсэн нь дээр. Зарим жорлон нь манай жорлонтой нэн адилхан: шаланд нэг нүх. Хоорондоо ямар ч хаалтгуй- нутгийн иргэд нэг нэгнээсээ ичих нь маш бага гэж төсөөлөл төрсөн.

Хутонгууд орчин үедээ дасан зохицсон нь харагдана. Гэвч энд зөвхөн ядуу хүмүүс амьдардаг гэж тооцвол буруу л болов уу- зарим үүд хаалганы хажууд тансаг спорт машинууд зогссон байх жишээтэй. Хаалга нь ихэвчлэн улаан- улаан өнгө нь хятадын соёлд баяр баясгалангийн бэлэг тэмдэг юм гэнэ.

Хутонгуудаар явахад олон тооны зоогийн газрууд бий- энэ нь хятад хоолны онцлогтой холбоотой байх: хоол идсэний дараа нэг унгахад хоол нь байхгүй болчдог. Ууршдаг юм шиг байгаам.
Гэвч тааралдсан газраа юм идэж болохгүй: ер нь төмөр бие гэж хэнд ч байхгүй. Хоол нь сонин: бао-зэ гэж нэг гайхал харсан. Хэлбэр нь яг л бууз. Гэвч жижиг, дотор нь юу байгааг хэлэх бэрх. Мах лав биш. Үйлчлэгч: Цуу! гэж хэлээд хажууд цуу тавих юм. Цуугаа нэг халуун юмтай холиод иддэг юм байна- амт нь давгүй. Гэвч хурц. Болгоомжтой байх хэрэгтэй.

Ер нь энэ тэнд явахдаа бага зэрэг хятад хэл мэдэж байвал зүгээр юм байна лээ: д.
Ийм хэдэн үг бий, Дайду орохдоо мэдэж байвал гэмгүй, учир нь англи, монгол  хэлээр ярьдаг хүн маш ховор:

-Нихао! (Сайн уу!)
-Дуошан цан? (Ямар үнэтэй бэ?)
-Тимбудонг! (Ойлгохгүй байна!)
-Бу бу! (Үгүй үгүй!)
-Тайкуле! (Үнэтэй байна!)
-За за! (Баяртай!)
-Ба куай! (Найман юань, Марлборо тамхины үнэ шүү)
-Фу-ян! Пийжүү! (Үйлчлэгчээ, паав!)
-Фү нун бинг! (Эмэгтэйчүүдийн өвчин. Үүнийг би яагаад бичиж авсныг мэдэхгүй байна.)
-Нишэн жинбин ма! (Солиороо юу? Үнэ хаялцахад хэрэглэхэд маш таатай юм байна лээ)
-Нихэн пяолян! (Чи хөөрхөн юмаа! Худалдагчид хэлбэл үнэ бас буурдаг ид шидтэй үг)

Энэ хэдэн үг мэдэж байвал, Дайдуд сайхан амьдрах юм шиг санагдсан. Хоол захиалахад тусдаа тэнэг хүний меню авах хэрэгтэй- тэр нь өнгөт зурагтай, хуруугараа заагаад авч болдог. Ухаантай хүнийх нь эрээн алаг хятад ханзаар дүүрэн нимгэн цаас байдаг.
Ер нь Бээжингийн хятадууд их найрсаг, дөлгөөн зантай- гадаад хүн хятадаар ярихыг хичээж байгааг хараад үнээ буулгадаг. Гэвч маш болгоомжтой байх хэрэгтэй- тэр тусмаа солиотой үгийг. Нэг удаа хятад худалдаачин эмэгтэйд тооны машинаар зодуулах шахсан.

Хутонгүүдад байнгын засвар явагддаг шиг санагдсан- гэвч нурааж байгаа юм шиг харагдах боловч, тоосгыг цэвэрлээд, байсан байранд нь өрдөг юм байна. Соёлын өв гэж үздэг болоод тэр.

Ажигласнаа сайтар тунгаан бодвол, хятадууд өөрийн өв соёлоо арчлан хамгаалж, шинэ эринд өөрийн онцлогоо алдалгүй ухас хийж, мөн соёлоо улам баяжуулж байна. Мэдээж энэ хөгжил нь өөрийн үнэ цэнэтэй- үнэгүй юм хорвоод үгүйгээс хойно…
Ийм л аялал боллоо доо.
http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry274871Tue, 17 May 2011 11:40:27 ULATХамгийн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэх аргаhttp://gagu.blog.gogo.mn/read/entry263796  Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ. Өөрийн давуу талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол. Бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хүмүүст туслах, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл. Амьдралын зорилгогүй, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онилвол та юуг онох билээ! Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг. Түлхүүр: “Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур). Түлхүүр: “Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй. Өөрөөрөө бай. “To thine own self be true” (Өөртөө шударга бай) Энэ бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгээ эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна. Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг. Түлхүүр: “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!” Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ.ч бууж өгөхгүй байх явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс яридаг шүү дээ. Даруу бай. Хэчнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд үргэлж хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг. Түлхүүр: “Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.” Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас сал. “Надад хэн ч дургүй”, “Би хийж чадахгүй” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна. Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Эдисон: “Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!”, “Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг” гэж бичсэнийг сана. Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маш их тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм. Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь “Хямрал” гэдэг үг хятадаар “аюул”+ “боломж” гэсэн утга агуулдаг байна. Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтанд хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг. Амжилтанд хүрэхийг хүс. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтанд хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохыг төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална. NUUTS.mnhttp://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry263796Thu, 28 Apr 2011 15:49:41 ULATТамхины тухай төөрөгдлүүдhttp://gagu.blog.gogo.mn/read/entry263787

Эрүүл мэнд, анагаах ухааны талаар жирийн иргэдийн дунд олон төөрөгдөл байдаг. Зарим нэг төөрөгдөл нь гэм хоргүй буруу ойлголт байхад, хүмүүсийн эрүүл мэндэд аюултай маш буруу ойлголтууд байдаг. Сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний талаарх төөрөгдлүүд нь маш хортой юм. Ийм төөрөгдлийг үйлдвэрлэгчид төдийгүй, хамааралтай болсон хүмүүс ч дэмждэг. Харамсалтай нь тамхитай холбоотой төөрөгдлүүд их тархсан байдаг.
1. Шүүлтүүртэй тамхи хор багатай.

1950-иад оны сүүлээр АНУ-д гарч ирсэн шүүлтүүртэй янжуур нь асуудлыг шийдээгүй. 1970-аад онд уушигны хорт хавдрын үзүүлэлтүүд огцом өссөн байдаг. Эрдэмтэд тамхины шүүлтүүр тамхины утааны хортой нөлөөг улам нэмэгдүүлж байгаагаар үүнийг тайлбарлажээ. Шүүлтүүр нь тамхины утааны том хэсгүүдийг шүүгээд хамгийн хортой бичил хэсгүүдийг (хөө тортог ба канцероген- химийн хорт бодис) уушгинд буюу жижиг хэмжээний бронхидуудад (ховдолууд) нэвтрүүлдэг. Францад шүүлтүүртэй тамхи харьцангуй сүүлд дэлгэрсэн учраас уушигны хорт хавдрын үзүүлэлтүүд одоохондоо огцом өсөөгүй байна гэж үздэг юм байна.

2. Кальян-хүүхдийн зугаа! Найзуудтайгаа цаг өнгөрөөх аюулгүй бөгөөд зугаатай арга. (Энэтхэгт үүсэж дэлхийд тархсан тамхины утааг хөргөж шүүх төхөөрөмж)

Судалгаанаас харахад кальяныг нэг удаа (20-40 минут) татахад тамхичны хэрэглэж буй бохь болон угаарын хийний хэмжээ 40 ширхэг тамхи татсантай тэнцдэг байна. Дээр нь кальян тамхины утаа болон бусад канцерогеноос гадна хортой хүнд металлын агуулга өндөртэй байдаг. Хэдийгээр кальяныг татахад цусанд нэвтрэх никотины хэмжээ бага байдаг ч никотины хамааралтай болоход хангалттай байдаг юм байна.

3. Навчин тамхи эсвэл гаанс татсан нь дээр. Эрүүл мэндэд аюулгүй, тэгээд ч “жинхэнэ” эр хүний чимэг.

Гаансаар тамхи татагчдын олонх амны хөндийн ракаар (уруул, хэл, залгиур хоолой, хоол боловсруулах эрхтний) өвчилдөг. Өөр төрлийн хорт хавдраар өвчлөх магадлал ч өндөр юм. Гаансчид зүрх, уушигны архаг өвчтэйгээс гадна, шүд унах, буйл идээлэх өвчинд өртөх нь элбэг байдаг. Нэг ширхэг навчин янжуур нэг хайрцаг тамхины хэмжээний хорт бодисыг агуулдаг. Навчин янжуурын утааг сорох үедээ хүн давсагны болон цөсний хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй учирдаг. Түүнээс гадна чих, хамар, хоолойн өвчлөл, үрийн шингэн боловсруулах үйл ажиллагаа хямралд орох магадлал өсдөг юм байна. Навчин тамхины никотины агуулга өндөр учраас хамааралтай болох нь хялбар байдаг. Ийм тамхины утаа удаан хугацаагаар сарнидаггүй учир идэвхгүй тамхичдыг их хэмжээгээр хордуулдаг.

4. Идэвхгүй тамхи таталтын асуудлыг олон нийтийн газар, бар ресторанд тамхи татах байр гаргаснаар шийдэж болно.

Гэхдээ ямар ч агааржуулагч, шүүлтүүр агаар дахь тамхины утааг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл доошлуулж чаддаггүй. Бүрэн тусгаарласан Хонконгийн онгоцны буудал дахь “аквариум” нь идэвхгүй тамхичдыг хамгаалж чадах юм.
Хэрвээ та рестораны тамхи татдаггүй бүсэд өдөр бүр хооллодог бол өөрийгөө тамхичин гэж зоригтой хэлж болно. Тамхины утаа 50 төрлийн канцерогенээс гадна 250 орчим хорт бодисыг агуулдаг. Дэлхийд 700 сая хүүхэд тамхины утаатай агаар амьсгалж идэвхгүй тамхичид болдог байна.

5. Олон жил тамхи татсан хүмүүс тамхиа хаяхад оройтсон, тэгээд ч эрүүл мэндэд хортой.

Үнэн, олон жилийн “архаг” тамхичид эрүүл мэндэдээ нөхөж болшгүй хор хохирол учруулсан байдаг. Гэхдээ ямар ч архаг тамхичин сүүлчийн тамхиа татсанаас хойш тодорхой хугацааны дараа эрүүл мэнд нь сэргэдэг.
3-9 сарын дараа амьсгалын замын үйл ажиллагаа 10% сайжирдаг.
5 жилийн дараа зүрхний инфаркт болох магадлал 2 дахин багасдаг.
10 жилийн дараа уушигний ракаар өвчлөх эрсдэл 2 дахин буурдаг.

6.  Зөөлхөн (никотин болон бохины агуулга бага) тамхи хор багатай. Өдөрт татах тамхины тоог багасгаж болно.

Шал худлаа. Никотин нь сэтгэцэд нөлөөлдөг бөгөөд чухам никотин нь биеийн болон сэтгэцийн хамаарлыг үүсгэдэг. Татах тамхины тоог цөөлж хор багатай тамхи татна гэдэг нь өөрийгөө хуурч байгаа хэрэг. Тамхичин хүн дасал болсон никотины тунгаа хүртэхийн тулд өөрөө мэдэлгүйгээр удаан уушгилж, тамхины утааг уушгиндаа илүү удаан хадгалдаг. Тийм учраас та юу ч хожихгүй.

NUUTS.mn

http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry263787Thu, 28 Apr 2011 15:42:50 ULATАтилла хаанhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256929  Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гvрэн бvхий л тvvхийнхээ туршид гуннын омог, тvvний дайнч удирдагч шиг сvрхий дайсантай тэр бvр тулгарч байгаагvй ажээ. Аттилла бол олон тооны нvvдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хvн байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс Ижил мөрний зvгээс Паннонид (енөөгийн Унгар) нvvдэллэн ирж сууршисан хvннv омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт гvрнээс хvн амтай нь цуг өвлvvлэн өгсөн байв. Тэр vед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгvй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийгудирдан чиглvvлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хvсэл бvхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хvннv омгуудын цэргийг удирдах vvрэг ногджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд тvvнийг алж хvннv омгуудын хаан, цэргийн жанжин болжээ. Аттила бvх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх "бvдvvлэг" ард тvмнvvд болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин суудаг болон Дунай мөрний эрэгдагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж хvчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гvрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хvннvчvvдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байв. Христос шvтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт "бvдvvлэгчvvд"-ийн хvчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хбтуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гvрэн нийслэл Константинополь хотыгтойруулан "Феодосевийн хэрэм" гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мэрний эрэг хавиар олон цайз босгожээ. Хvннvчvvдийн хаан өнөөгийн Токай хотоос холгvй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хvчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв. ХI зууны vеийн готын тvvхч Иордан, ромын тvvхч Приск нар Аттила хааны нийслэлийн тухай ийн бичиж vлдээжээ. "Суурингийн модон хэрэм дотор ороход эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бvхий багануудтай сууцны байшингууд сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайгтойруулсан өндэр хашаа байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё хотуудаас энэхvv баргар сууринг илvvд vзэж энд л байнга суудаг байв." гэжээ. Атилла хаан 443,447-448 онуудад Дорнод Ромын эзэнт гvрэн рvv хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гvрний хоёрдугаар Феодосий хаан халдан тvрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгvй гэдгээ ойлгож хvннvчvvдэд жил бvр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг "бэлэглэж" байж эсэн мэнд мултарчээ. Аттила хааны удирдсан талын хvннv омгийн дайралтын тухай домог яриа өргэн тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна, хvннvчvvдийн морин цэргvvд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж vймээн бужигнаан vvсэхэд сая уулгалан дайрна. Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, тvvний нехөр хоёр хvннvчvvдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv харц хандуулж тэднийг эс тоожээ. Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болган өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гvрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хvннvчvvд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бvсгvй хатан нь болох хvсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хvчирхэг армитай вестготуудын нэгдvгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хvчээ зузаатгаж амжжээ. Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангvй, 451 оны эхээр Паннони мужаас өрнө зvг рvv аян дайнд мордов. Хvннvчvvд холбоотон омгуудтай хамтран уулгалан довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг амжилттай гаталж Галль оров. Зам зуур тааралдсан бvх хот, тосгоныг галдан сvйтгэж балгас болган хувиргаж байлаа. Хvннvчvvдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нvvдэлчин омгийнхны довтолгооноос хот-цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гvн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот-цайз, феодалуудын шилтгээнийг бvслэлт хийж цаг алдахыг хvсэхгvй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хvннvчvvд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гvрэн рvvхийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз-хотыг булаан авчээ. Хvнничvvд Орлеан хот руу дөхөн ирж бvслэлт хийх vед хориглолт хийсэн хотынхонд туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж хотын бvслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ. Жанжин Аэций, нэгдvгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргэн талд дэлхийн тvvхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хvннvчvvд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман өндөр буулгаж холбоотны армийн баруун жигvvр, төв хэсгээр давшсан ч ширvvн хориглолтод тулж зогслоо. Холбоотны армийн баруун жигvvрт байрлаж байсан вестготууд байлдааны ид vед сөрөг давшилт хийж хvннvчvvдийг бут ниргэсэн ч тэдний хайртай нэгдvгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагvйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хvлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгvй. Аттила хаан ч бvрэн ялагдал амсаж магадгvй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ. Хvннvvчvvд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv дахин аян дайн өдөөж хилийн бэхжvvлсэн шугамыг сэтэлж Умард Италийг тvйвээж Аквили хотыг сvйтгэжхудалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулжирэв. Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хvч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангvй, хотыг бvслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр өлсгөлөн гарснаас хvннvчvvд Италийн нутгаас аль болох тvргэн гарч явахыг яаравчилж байгааг огт таамаглаагvй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдvгээр Левхамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелvvлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хvрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ. Хvннvчvvдийн Итали руу хийсэн аян дайны vр дvнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэгболох Венеци бий болжээ. "Бvдvvлэгчvvд"-ийн дээрэм тонуулаас дайжин зугтеан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ. Аттила хаан Галль нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй vзэегэлэнт бvегvйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч тvvнийг алсан, тэрчилэн бургундын ард тvмнийг vгvйрvvлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь тvvнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна. Аттила хаан нvд анисны дараа олон тооны хөвгvvд нь хоорондоо булаацалдсанаас морин цэргийн хvч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлж хорин жилийн дараа Хvннvгийн хvчирхэг гvрэн задран мөхжээ. Хvннvгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гvрний эрхшээлд оржээ. Аттила бол байлдааны vед морин цэргийн маневрыгчадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргvvдийн дайралтаар цэргийн хvчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Тvvний удирдсан армийн цэргvvд бvх шаардлагатай эд зvйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггvй явдаг байсан болохоор тvргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргvvд тедийгvй холбоотнуудаа зорипкуулж нэгэн зорилгод чиглvvлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ. Аттила бол христос шашин шvтдэг ард тvмнvvдийг хvйс тэмтрэх аян дайн хийхэд бvхий л амьдралаа зориулсан харгис хvн гэж дийлэнх тvvхч vздэг боловч цэргийн жанжны хосгvй чадварыг нь бvгд хvлээн зөвшөөрдөг юм.http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256929Fri, 15 Apr 2011 15:02:07 ULATЕрөнхийлөгчийн эхнэр 360 сая төгрөгийн орлоготой гэнэ ээhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256926
Ардчилсан Ерөнхийлөгчийн маань орлого авгайгийнхаасаа бага юм байна аа. Худлаа гэвэл, уншигч та Авлигатай тэмцэх газраас олон нийтэд ил тод болгосон 2010 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ээс хар л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орлого 57-хон сая төгрөг. Гэтэл түүний эхнэр, тэргүүн хатагтай Х.Болормаа, үр хүүхдүүд нъ 360 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгчийн гэр бүл тэр их мөнгийг хаанаасаа ургуулаад байна гэдэг нь ойлгомжгүй.

Мэдүүлгээс харвал Ц.Элбэгдорж үйлдвэр үйлчилгээний байгууламжгүй юм байна. Түүнчлэн автомашингүй. Харин монгол хүний хувьд морь, мал байдаг бололтой. Бод мал 55, бог мал 40 толгойгоор бүртгэгджээ. Орон сууцны хувьд 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг “харштай”. ХОМ-д орон сууцыг “харш, өргөө” гэж бичээгүй ч жирийн ард иргэдийн хувьд 200 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх байр нь харшийн дайтай байх билээ.

Энэ улстөрчид чинь дархан цаазат уул, усны хормойд газар авлаа, байшин, барилга барилаа л гэж дуулддаг. Харин Ерөнхийлөгчийн маань хувьд эзэмшээд, өмчлөөд байгаа газаргүй аж. Гэр бүлийн гишүүд 300 сая хол давсан орлоготой байхад хадгаламж бол байлгүй яахав. Гэхдээ тийм их орлоготой хэрнэ 32-хон сая төгрөгийн хадгаламжтай байгаад нъ яасан ч үрэлгэн юм бэ дээ гэх хармын сэтгэл төрж байх чинь.Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Монгол уран зургийн цуглуулгатай гэдгээ мөн мэдүүлжээ. Түүнчлэн “Муштааг” ХХК-д 25, “Анх-Эрдэнэ” ХХК-д 60, “АСУ-д 10, “Либерти” дээд сургуульд 25 хувийн хөрөнгө оруулалт хийсэн, “Женко тур бюро”-гийн хувьцаа эзэмшигч юм.

Эрхэм Ерөнхийлөгчийн маань эд, хөрөнгө ингээд л дуусч. Төрд ажиллаж буй өндөр албан тушаалтан давхар ажил хийх боломжийг Үндсэн хуулиар хязгаарласан байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн цалин хангамж, эзэмшиж буй хувьцаа зэргийнх нъ орлого 57 орчим сая төгрөг болж байгаа болов уу. Харин хатагтай Х.Болормаа хаанаас мөнгө босгоод байгааг Авлигатай тэмцэх газрынхан шалгах хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалттай  компаниудаасаа  лавтай тийм их хэмжээний мөнгө “зулгаагаасан” байх гэсэн хар хэн хүнд төрж байна.

Хатагтай Х.Болормаа төрийн мөнгөнөөс саагаад байгаа юм биш биз. Эсвэл авлига аваад байна уу. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигачидтай тэмцэнэ гээд л АТГ-ын дэргэд олон нийтийн зөвлөл хүртэл байгуулсан санагдана. Гэтэл энэ нь бамбай төдий хэрэг байсан гэж үү. Ерөнхийлөгчийн гэр бүлийн санхүүгийн орлого олон саяар тоологдож байхад иргэд анзаарахгүй, өнгөрч чадахгүй нь ээ.

Эрхэм Ерөнхийлөгч өө, гэр бүлийн гишүүдийнхээ хэдэн зуун саяар халаасалж буй мөнгөнийхөө учрыг олон нийтэд тайлагнана гэдэгт найдаж байна шүү.

Yahuu.mn
http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256926Fri, 15 Apr 2011 14:51:33 ULATЖирэмсний үед цагаан будаа сайн идhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256921АНУ-д хийсэн нэлээд олон судалгааны дүнд цагаан будаанд агуулагддаг олон төрлийн аминдэмүүд нь жирэмсний үед эх болон ургийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ. Жирэмсний үед кальци, төмөр болон бусад аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг учраас тариа будааны төрлийн хоол хүнсийг ихээр хэрэглэх шаардлага гардаг. Цагаан будаа бол энэ үед хэрэгцээтэй бүх аминдэмийг хамгийн ихээр агуулдаг хоол хүнс юм. Байгалийн гаралтай аминдэм, эрдэс бодисыг агуулсан цагаан будааны бүтцэнд: уураг, карбонгидрат, хүхэр, кальци, натри, кали, магнезим, цайр, A, B1, B2 аминдэмүүд, төмөр агуулагддаг. Жирэмсний үед төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Жирэмсний сүүлийн саруудад хүүхэд төрсний дараа үедээ хэрэглэх төмрөө биедээ нөөцөлдөг. Иймээс жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн цагаан будаа нь эхийн болон хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Цагаан будаа нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг Цагаан будаа нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, хоол шингээлтийг сайжруулан, өөрт агуулдаг олон төрлийн аминдэмээрээ жирэмсэн эхчүүдэд жирэмсний туршид хүндрэл учруулахгүй, хөнгөн чанарын сайхан хоол болно. Мөн түүнчлэн цусны даралтыг тэнцвэржүүлдэгээрээ жирэмсний болон төрөхийн өмнөх үед чухал нөлөөтэй. Цагаан будаанд агуулагддаг А аминдэм нь: арьс, үс, буйлны эрүүл мэндэд сайн нөлөөтэй, B1 аминдэм нь: ургийн хөгжилд эсийн бүтэц, цусны эргэлтийн систем, мэдрэлийн системд чухал нөлөөтэй аминдэм юм. B2 аминдэм нь: жирэмсний үед шаардлагатай эрч хүчийг өгч, хоол хүнсээр дамжиж буй тэжээлийг эрч хүч болгон хувиргана. Цагаан будаанд агуулагддаг эрдэс бодисоос кальци нь: ургийн бие, ясны бүтцэд, мөн эхийн шүдний эрүүл мэнд, хөл, гарын хумсны хатуулагт эерэг нөлөөтэй. Үүнээс гадна цагаан будаа жирэмсэн эхчүүдэд хамгийн ихээр шаардагддаг фолийн хүчлээр баялаг хүнс мөн. эх сурвалж: eejbolloo.mnhttp://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256921Fri, 15 Apr 2011 14:41:22 ULATТамхи 20-25 нас хороодогhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256920Фасилитас лазер институтын зөвлөх эмч, Aнагаах ухааны доктор,
Клиникийн профессор, донтох эмгэг судлалын их эмч С. Мөнхтуяа:

Тамхийг хортой гэдгийг бүх хүн мэддэг атлаа яагаад хаячихаж чаддаггүй юм бол?

Тамхины утааны найрлаган дотор 4000 гаруй төрлийн хортой бодис байдаг. Өөр өөрийн онцлогтой энэ хоруудаас хамгийн аюултай нь никотин. Никотин нь хүнийг сэтгэцийн болон, бие махбодийн хараат байдалд оруулдаг мансууруулах бодис учраас донтох эмгэг үүсгэдэг. Тамхи татаад тааламжтай байдалд орж байна гэвэл тухайн хүн маань донтсон байна гэсэн үг л дээ. Цаашлаад бие махбодь никотиноор дутагдаж эхэлдэг. Нэгэнт донтсон хүн никотиноо тамхинаас нөхөж авч байгаа учраас тамхи татахаа больж чадахгүй байгаа юм. Мөн тамхины бохь байна. Энэ нь төрөл бүрийн хавдар, хорт хавдруудыг үүсгэдэг.

Тамхи татсанаас үүдсэн өвчлөлүүдийн хамгийн аюултай нь юу вэ?

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа зүрх судасны өвчин тамхинаас үүсч байна. Халдварт бус өвчлөлийн эхэнд тамхинд донтох өвчин өөрөө орж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагууд тамхинаас гарах хүслийг хүн бүхэнд төрүүлэхийг хичээж байгаа ч тамхи үйлдвэрлэгчдийн реклам сурталчилгаа хүмүүсийг төөрөгдүүлсээр байгаа юм. Тамхи 5 нас хороодог гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тамхи 20-25 насыг хороож байна.

Монголд нийт хичнээн хүн тамхи татаж байгаа тухай хийсэн сүүлийн үеийн судалгаа байдаг юм болов уу?

Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаа их бий. Энэ судалгаа маш идэвхитэй явагддаг. Өнөөдөр манай улсын эрэгтэйчүүдийн 65 хувь нь тамхи татаж байна. өсвөр үеийнхний 35 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татаж байна гэсэн судалгаа гарсан. Энэ тоо 2001 онд харьцангуй бага байсан. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд 12-13 насанд тамхи татаж үзсэн байна. Ер нь тамхи шохоорхож татаж үзсэн 10 хүний 8 нь тамхичин болдог.

Тамхийг эмэгтэй хүнд илүү хортой гэж ярьдаг. Энэ үнэний хувьтай юу?

Эрэгтэй, эмэгтэй хүн ялгаагүй ижилхэн хордож, бэлгийн сулралтай болдог. Мөн бүх л эрхтэнд хавдар үүсэх боломжтой. Мөн умайн хортой болон хоргүй хавдрын ихэнх хувийг тамхи татсанаас үүсэлтэй гэж судалгаагаар баталсан байдаг.

Хүмүүс тамхинаас гарах гэж элдэв оролдлого хийдэг ч ихэнхдээ бүтэлгүйтдэг. Энэ нь хүмүүсийн итгэлийг эвдээд байгаа төрөл бүрийн тамхинаас гаргах бүтээгдэхүүнээс шалтгаалдаг байх. Тэгвэл лазерь эмчилгээний онцлог юу вэ. Ер нь софтлазер гэж юу гэсэн үг вэ?

Тамхинаас гаргах төрөл бүрийн эмчилгээ, аргууд байдаг. жишээлэхэд никотин орлуулах эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, гипноз зэрэг аргууд байна. Хүн хэдэн ч аргаар гарах гэж оролдож болно. Харин хамгийн гол нь аажимдаа биш шууд хаях арга илүү үр дүнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шууд хаях аргын нэг хэлбэр нь энэ лазер эмчилгээ. ХБНГУ-ын эрдэмтэн Поул Ножер дээрх аргуудыг харьцуулан судалж үзээд, тамхи татдаг хүмүүсийг никотиноос хамааралгүй болгох боломжийг нээж олсон нь энэ эмчилгээний арга юм. АНУ, Канад, Австри, Герман зэрэг европын холбооны орнуудад үр дүнгээ маш сайн өгөөд байгаа энэхүү эмчилгээг бид ХБНГУ-ын Фасилитас лазер институтын дэмжлэгтэйгээр Монгол улсад мэргэжлийн өндөр түвшинд хийж эхлээд байна. Энэ эмчилгээ нь төв мэдрэлийн системд байдаг цэгийн цочролыг тайвшруулж өгдөг. Хараат байдалд орсон хүнд энэ эмчилгээ маш үр дүнтэй. Ганцхан удаа хийхэд л үр дүн нь гардаг. Бусад эмчилгээнүүдийн хувьд никотин орлуулах эмчилгээ нь тодорхой курсээр явагддаг учраас хугацаа их шаардлагатай болдог. Софтлазерийн хувьд гэвэл анх АНУ-д үүссэн бөгөөд Анагаах ухаанд 35 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байдаг. Софтлазер нь маш хурдтай, хүчтэй гэрлийн тусгал юм.

Гэнэт тамхиа хаях аюултай гэж ярьдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?
Тамхиа гэнэт хаяснаас хүнд хортой нөлөө үзүүлнэ гэж огт байдаггүй. Харин ч шууд хаяснаар цусанд байдаг никотины хэмжээ 7-14 хоногт бүрэн арилдаг сайн талтай. Энэ Софт лазерийн бас нэг сайн тал нь тухайн хүний сөрөг мэдрэмжийг дарж өгдөг.

Тамхи хаясан даруйд эмэгтэй хүний нүүр царай сэргэдэг гэсэн судалгаа гарсан байсан санагдаж байна. Энэ тухайд?

Ганцхан эмэгтэй хүн ч гэхгүй тамхи хаясан хүн бүрт үр дүн нь хоног төдийгүй цагаар гарч ирдэг. Нэг цагийн дараа гэхэд нарийссан судас тодорхой хэмжээгээр тэлэгдэж хүчилтөрөгчөөр баялаг болдог. 7 хоногийн дараа амьсгаадаж ханиалгахаа больж, захын судаснуудад тэжээл очсоноор царай тунгалагшиж ирдэг. Сарын дараа гэхэд хөнгөн хөдөлгөөнтэй болж бүх л дасгалыг төвөггүй хийдэг болдог. Харин жилийн дараа бүх төрлийн хавдар өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалж чадна.

Эмэгтэйчүүдийн хувьд таргалахаас айж тамхи татдаг. Үнэхээр тамхи татахаа болиход таргалдаг юм уу?

Тамхи татаж байхад хүний үнэрлэх, амтлах мэдрэмж буурдаг. Харин тамхинаас гарахаар хүний амтлах, үнэрлэх мэдрэхүй сайжирч, хоолны дуршил нэмэгддэг. Өөрөөр хэлбэл бие организмын хувьд тамхиа татдаггүй хүнтэй адил болно. Биеийн жингийн нэмэгдлийг барихыг тулд спортоор хичээллэх нь хамгийн зөв арга боловч хэрвээ боломжгүй бол жингээ хянах нэмэлт эмчилгээг үйлчлүүлэгч маань авч болно. Энэ жин хянах эмчилгээ хоолны дуршлыг бууруулж, бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг сайн талтай.http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry256920Fri, 15 Apr 2011 14:40:06 ULATНэг цаг гэрлээ унтрааж нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чаджээhttp://gagu.blog.gogo.mn/read/entry254093
Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хийсэн тооцоогоор Тайландын Бангкок хотын иргэд өнгөрсөн оны гуравдугаар сард нэг цагийн хугацаанд цахилгааныхаа хэрэглээг жирийн өдрийнхөөс 73.34 мега.ваттаар хэмнэжээ. Үүний үр дүнд тэд тухайн цагт агаар цацах байсан нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чадсан байна.Харин ирландчууд тухайн цагт 150 мегаватт цахилгаан хэмнэж, агаарт ялгарах нүүрсхүчлийнхээ хэмжээг 1.5 хувиар буюу зургаан тонноор хасчээ. Хамгийн их хэмжээний буюу 13 хувь нүүрсхүчлийн хийг багасгасан улсаар Шинэ Зеландын Крис Чэрч шалгарч, удаах байранд Австралийн Мельбурн хотынхон орсон байна. Тэд агаарт ялгарах байсан нүүрсхүчлийн давхар ислийнхээ хэмжээг тэр өдөр ганцхан цагийн дотор 10.1 хувиар багасгасан юм. Хүмүүс бид нэгдэж чадвал юу хийж чаддагийг харуулсан ганцхан жишээ нь энэ. Хүн төрөлхтнийг хүйтэн дайнаас ч илүү хөнөөлд хүргэж мэдэх уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг бидний хийж чадах, өчүүхэн хөдөлмөр шаарддаг хэрнээ өндөр үр дүнтэй “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн жилээс жилд хүрээгээ тэлж, өнөө жил Монгол улсын нийслэлд “зочлох” гэж байна. Австралийн Сидней хотод анх өрнүүлсэн “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн айл өрх, албан байгууллагын нийт 2.2 сая байшин нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан нь 2007 он. Яг нэг жилийн дараа гэхэд энэхүү хөдөлгөөн дэлхийн 35 улсын 50 сая хүнийг хамарсан байлаа. Харин өнгөрсөн жил 88 орны 4000 хотын 800 сая хүн хөдөлгөөнд нэгдэж, нэг цагийн турш гэрлээ унтраасан нь агаарт ялгарах нүүрсхүчлийн хийтэй “дайн зарлагчид” улам хүчирхэгжиж байгааг харуулсан явдал гэж хэлж болно. 2010 оны гуравдугаар сарын 27-н буюу ирэх бямба гаригт “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд монголчууд нэгдэхээр боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг “М-Си-Эс Кока Кола” ХХК болон, байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбайн эргэн тойрны албан байгууллага, томоохон барилгууд бүгд нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү тэмцэлд нэгдэхээ илэрхийлээд байгаа аж. Ирэх бямба гариг буюу энэ сарын 27-ны 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхийн талбайн эргэн тойрны гэрэл унтарч, олон зуун лаа гэрэлтэх юм. “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд хүн бүр нэгдэн орж, дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулахыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уриалж байна. Дэлхий дахин энэ өдрийн яг энэ цагт нэгэн зэрэг гэрлээ унтраах бөгөөд Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг томоохон байгууламжууд нэг цагийн турш гэрлээ унтраадаг билээ. Энэ жил Сүхийн талбайгаас Монголд эхэлж байгаа энэхүү хөдөлгөөн ирэх оноос илүү олон, өргөн хүрээг хамарсан уламжлал болох биз ээ.

Х.Хулан Зууны мэдээ сонин

http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry254093Sun, 10 Apr 2011 11:07:23 ULATХамгийн хамгийн...http://gagu.blog.gogo.mn/read/entry254091
Дэлхий дээр болсон хамгийн том галт уулын дэлбэрэлт

Сумбова галт уул 1815 онд дэлбэрэхдээ зуны 3 сарын турш нарыг харанхуйлж утаа униар, үнс тоос шороо манаран, галт уулын халуун нурманд 100 мянган хүн шатаж түлэгдэн сүйрсэн байна.

Хамгийн удаан шатсан хүн

Мэргэжлийн орлон тоглогч, Ану-ын иргэн Тэд Бачлор 1976 оноос гаодан шатаж буй хүний дүрд тоглох болсон аж. Тэрбээр олон жилийн ажлын туршлагадаа үндэслэн 2004 онд өөрийн биеийг бүчилтөрөгчийн аппаратгүй хоёр минут 38 секунд шатааснаар Гиннесийн номонд мөнхөрчээ.

Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот

Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар, 2007 оны эхэн гэхэд Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь турк, марокко, герман, британичууд аж.
http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry254091Sun, 10 Apr 2011 11:05:39 ULATЦаг бол алтhttp://gagu.blog.gogo.mn/read/entry254089Цаг хугацаа бол хийсвэр ухагдахуун бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдгээ хэмжиж болно. Цагийг “удирдах” талаар хэчнээн их арга хэлбэр байдаг ч үнэндээ хувь хүн өөрөө цагаа хэрхэн өнгөрүүлж, юу хийхээ сонгохоос их зүйл шалтгаална” гээд дараах 10 зүйлсийг санал болгож байна. 1. Эрүүл мэндээ илүү их анхаарч, өөрийгөө өөрчил. Эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй, илүү үр дүнтэй байхад тусалдаг. Үүнийг машинтай адилтгаж болно. Машинаа анхаарч арчлан, сайн бензин хийж байвал ашиглах хугацаа нь төдий чинээ урт байх болно. 2. “Үргэлж” ажилла, тасалдуулахаас зайлсхий. Ажлаа зай завсаргүй хийхийг оролд. Завсарлаад дахин эхлэхэд оюун ухаанаа дахин төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Байнга завсарлахад таны цаг хугацаа, эрч хүч алга болно. 3. Цаг алдуулах зүйлсийг холдуул. Анхаарлыг тань сарниулах, ажлаа хийхэд саад болох зүйлсийг эргэн тойрноосоо холдуул. Ингэснээр та илүү сайн төвлөрч, үр дүнтэй ажиллах болно. Үүний тулд та хамтран ажиллагсадаасаа тусламж авч, мессежээ тодорхой цагуудад уншиж, нарийн бичигтээ утсаар ярих ажлыг даатгаж эсвэл чимээ аниргүй хурлын өрөөнд орж ажиллаж болно. 4. Илүү их эсвэл бага байж болно. Өөрөөр хэлбэл, “Чанар, тоо хэмжээнээс илүү чухал юм”. “Өдөр хийх ажлаа бага хэмжээгээр төлөвлөвөл, илүү чанартай хийх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй зүйл гэнэт гарч ирж саад болохоос сэргийлнэ. 5. Ажлын төлөвлөгөө, хуваарь хэрэглэ. Цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Та төрөл бүрийн хөтөлбөр “time manager” зэрэг цаас, компьютер зэргийг ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг сонго. 6. Хэрэгтэй цагт “Үгүй” гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед “Үгүй” гэх хэрэгтэй. Ингэснээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна. Нэг долоо хоногийн турш туршиж үзээд ялгааг нь олж харах болно. 7. Цаг гарга. Өдөр тутмынхаа ажил дундаас ашиггүй, хугацаа алдаж буй ажлыг хасаж, тухайн цагийг хамгийн сайнаар ашигла. 8. Автоматжуул. Техник ашигла. Техникийн хэрэгсэл ашиглан олон зүйлийг автоматжуулж болох бөгөөд ингэснээр “хулгайлагдах” цагаа багасгаж болно. Жишээ нь утсаар ярихын оронд электрон шуудан ашиглах эсвэл байнга хэрэглэдэг бэлэн хариултуудыг утсандаа бэлдэх. 9. Ажлаа хуваарил. Ажлаа бүгдийг нь өөрөө хийх гэж бүү оролд. Бусдад шилжүүлж болох ажил байж л байгаа. Ийм ажлаас болж цаг алдахгүйн тулд хамтран ажиллагсаддаа өгч эсвэл тань шиг хийж чадах гадны байгууллагад (outsourcing) даатгаж болно. 10. Нэгтгэ. Дургүй ажлаа хийх үедээ өөрийн дуртай ямар нэг зүйлийг давхар хийхэд танд тааламжтай байх болно. Жишээ нь, утсаар ярьж байх үедээ дуртай хөгжмөө сонсох боломжтой. Цаг хугацаа бол хүн бүрт оногдсон бэлэг юм. Та бүхэн цаг завынхаа өчүүхэн төдий хэсгийг дээрх зүйлсэд болон өөрийн хүсэлдээ тохируулан ашиглана гэж итгэж байна.http://gagu.blog.gogo.mnhttp://gagu.blog.gogo.mn/read/entry254089Sun, 10 Apr 2011 11:03:06 ULAT